ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Бидний Тухай


ШУТИС-ийн Оюутны Холбооны түүхэн замнал

  Монголын дээд боловсролыг шинэчлэн өөрчлөх, түүний бодлогыг хэрэгжүүлэх, улмаар сургалт эрдэм шинжилгээний дэвшилтэд технологийг нэвтрүүлэх үеэс эхлэн өнөөгийн ШУТИС-ийн оюутны байгууллага анх 1989 онд  МУИС-ийн дэргэдэх Политехникийн дээд сургуулийн оюутны зөвлөл гэж байгуулагдан оюутнуудын эрх ашгийг хамгаалсан, тэдэнд ээлтэй хүсэл зоригийг нь бадраасан олон нийтийн байгууллага болж чадсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны тогтоолоор Политехникийн дээд сургууль нь Техникийн дээд сургууль болж өргөжсөнөөр Техникийн Их сургуулийн оюутны холбоо үүссэн. Улмаар 1999 оны 10-р сарын 21-нд Хууль зүйн яаманд бүртгүүлэн №1014544 тоот гэрчилгээ аван бие даасан төрийн бус байгууллага болсон.

Политехникийн дээд сургууль бие дааснаас хойш шинээр зохион байгуулагдсан оюутны байгууллага нь Оюутны зөвлөл  гэсэн нэр хаягтай байв. 1984-1986 онд Оюутны зөвлөлийн даргаар Н.Санжмятав ажиллажээ. Оюутан залуусын эрх ашгийн төлөө энэ байгууллага тус сургуулийн бүтцийн өөрчөлт, шинэчлэлтийн дагуу үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжиж, эрх үүрэг нь боловсронгуй болсоор иржээ. 

1998 онд Оюутны Холбоо нь Төрийн бус байгууллагын хуулийн заалтаар Монгол Улсын Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд болсноор үйл ажиллагаа явуулах эрх, үүрэгтэй болж эхний удаа 100000 төгрөгийн сантай болсон. 

Шинжлэх ухааны өндөр мэдлэг чадвартай инженер, техникч, хүмүүнлэг гадаад хэлний боловсон хүчин зах зээлийн эрэлтэд нийлүүлэх нь сургуулийн болоод боловсролын байгууллагын үүрэг боловч оюутны өөрөө удирдлагын байгууллага тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, чөлөөтэй сурч боловсроход чиглэсэн дорвитой үйл ажиллагаа явуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, энэ нь хувь оюутан өөртөө, сургуульдаа, мөн эрх орондоо ихийг хийж бүтээх нь оюутан болоод оюуны хүсэл зоригийн илэрхийлэл болдог. 

1992 онд Техникийн Их сургуулийн Оюутны зөвлөл нь Холбоо болон шинэчлэгдэж, 11 тэргүүлэгчидтэй болж Холбооны тэргүүнээр Ж.Алтангэрэл сонгогджээ.   

ШУТИС-ийн нийт оюутнуудын хүсэл сонирхлыг нь илэрхийлэн хамгаалж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, чөлөөтэй сурч боловсроход нь чиглэсэн үйл ажиллагаа явуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхийг эрхэм зорилго болгон үйл ажиллагаа явуулдаг.

Оюутанд үзүүлэх үйлчилгээний төрөл, хэлбэр, оюутны сурах нөхцөл, орчныг бүрдүүлэх талаас сургуулийн Оюутны холбоо болон Оюутны зөвлөлүүдтэй ШУТИС-ийн холбогдох газар төвүүд, номын сан, дотуур байрны эрхлэгчид, багш нар, мөн Монголын Оюутны Холбоо (МОХ) болон бусад төрийн ба ТББ-уудтай хамтран оюутанд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран ажиллах, үйл ажиллагаанд хамруулах, ажилд зуучлах, дадлага хийлгэх зэргээр хамтран ажилладаг. Цаашдаа Олон Улсын Оюутны холбоонд элсэх зэргээр гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна.

ШУТИС ОХ нь Монгол Улсын их дээд сургуулиуд сурлага, спорт, урлаг болон шинжлэх ухааны бүтээлч ажиллагаанд тэргүүлэгч байж, сургуулийн нэрийг өндөрт өргөн, сургуулийнхаа хөгжил дэвшилд бодитоор хувь нэмрээ оруулах, оюутан залуусын дунд соёлтой хамт олонч эерэг уур амьсгал бүрдүүлэх, оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтолцоог дэмжиж, хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлэээр ажиллагаа явуулдаг. ШУТИСОХ нь ТББ-ын дүрэм, Дээд боловсорлын тухай хууль зэргийг мөрдлөг болгон ШУТИС- ийн  онцлогийг тусган өөрсдийн дүрэм, дотоод журмыг боловсруулан түүний дагуу ажилладаг.

ШУТИС- ийн Оюутны холбооны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалт нь Удирдах зөвлөл (УЗ), идэвхтэн гишүүд, нийт оюутнууд гэсэн ерөнхий бүтэцтэй бөгөөд УЗ нь ШУТИС- ийн 11 салбар сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар, Хяналтын хороо,  Олон нийттэй харилцах алба, Соёл хүмүүжлийн алба, Эрдэм шинжилгээ технологийн алба, Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба, Оюутны байр хөгжил хариуцсан алба, Хүний нөөц менежментийн алба гэсэн албадуудаас бүрдэн ажиллаж дадлага туршлага, оюутны төлөө хийж бүтээсэн зүйлсээрээ бодит үлгэр дууриал болж байгаа оюутнуудын Зөвлөх баг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Алба, хэсэг бүр өөрсдийн ажлын байр хувиарлалт, ажлын чиг үүрэг нарын гаргасан байдаг бөгөөд боловсруулсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж цаг тухайд нь удирдах зөвлөлд тайлганадаг. Удирдах зөвлөлийн хурлыг ШУТИСОХ тэргүүн даргалан явуулж тэргүүнийг эзгүү үед ажил үүргийг дэд тэргүүн оролдог. Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүд нь гишүүдийнхээ дунд үйл ажиллагаа хөтөлбөр боловсруулан ажилладаг. ШУТИС-ийн мастер төлөвлөгөөнд нийцүүлэн оюутны хүсэл эрмэлзлийг тусгасан ШУТИСОХ –ийн мастер төлөвлөгөө болон ОХ-ны ажлын нэгдсэн графикт тохируулан хөтөлбөрийг боловсруулдаг. Одоогоор бүрэлдэхүүн сургууль бүрт эрдэм шинжилгээний, мэтгэлцээний г.м 4-өөс 5 нь клуб ажиллаж байна. Оюутны байгууллагын гишүүд нь бусад оюутныг хөгжүүлэх, дэмжих, тэдний бодит үлгэр дуйриалал болж чадахуйц эерэг эрмэлзэлтэй тодорхой стандарт бүхий оюутнууд байна. ШУТИСОХ удирдах зөвлөлийн хуралд  ШУТИС-ийн оюутны чуулганы арга хэмжээг бие даан зохион байгуулан шийдвэр гаргаж ажлаа төлөвлөдөг.

ШУТИС-ийн оюутны холбоо оюутнууд руу чиглэсэн дараах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Зохион байгууллагддаг томоохон ажлууд

Оюутнуудын хамрагдалтын тоо

1

Багш ажилчдын өдөрлөг цасны баяр

500

2

ШУТИС-ийн Урлагийн их наадам

800-1000

3

МУ-ын ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурал

200

4

Эрүүл мэндийн боловсролын аян

  • Витаминжуулалтын өдөрлөг
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

700-800

5

Оюутны байруудын сургалт семинар

700-800

6

ШУТИС-ийн спортын таван төрөлт их наадам

600-800

7

Нээлттэй ажлын байрны өдөрлөг

  • Ажил олгогчдын нэгдсэн өдөрлөг

300-400

8

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулах хамруулах

200-300

9

Оюутан удирдагч сургалт семинар

300-400

10

ШУТИС-ийн клубуудын нэгдсэн өдөрлөг

200-300