ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ЭХС Оюутны Зөвлөл

ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

Оюутны зөвлөлийн эрхэм зорилго:    

ЭХС-ийн нийт оюутнуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд оюутан суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцлийг нь бүрдүүлэхийг үйл ажиллагааны гол чиглэлээ болгон сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн ажиллаж инженерийг бэлтгэн гаргах үйлст чухал хүчин болон ажиллана.

Бидний амжилт:

2001, 2009 онд Шилдэг Оюутны Зөвлөл  Спорт:             

ШУТИС-ийн I курсийн аварга  шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд  2001-2008 онд Алтан медаль, үүрд хадгалагдах цомын эзэн, 2009 онд III байр хүрэл медаль  2010 онд II байр мөнгөн медаль, 2011-2012 онд тэргүүн байр, 2013-2014 онд II байр, ШУТИС-ийн Сагсан бөмбөгийн аварга шаргалуулах "Намрын тэргүүн" тэмцээнд, 2005-2008 онд Тэргүүн байр, цомын эзэн, 2009 онд II байр мөнгөн медаль,  2010-2012 онд тэргүүн байр цом, 2013-2014 онд тэргүүн байр, 2011-2012 онд оюутны зөвлөлүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр, 2013-2014 онд тэргүүн байр, ШУТИС-ийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний Тэргүүн байр, цомын эзэн 2009 онд III байр хүрэл медаль, цомын эзэн, 2008 онд II байр мөнгөн медаль.

 Урлаг:

ШУТИС-ийн Урлагийн их наадам  2001-2004 онд Гранпри, 2006 онд IV байр,         2007 онд III байр, 2009 онд III байр, 2010 онд III байр, 2011 онд II байр,  2012 онд 3 байр, 2013 онд III байр, 2014 онд II байр,  “Дэвжээ-98” –д тэргүүн байр,  “ТИС-ийн Дэвжээ” 1999 онд II байр,  “ДОХ-ын эсрэг дэвжээ” 2006 онд I байр  2007 онд III байр

Эрдэм шинжилгээний салбарт: 

Оюутны зөвлөл нь жил болгон багш нарын зөвлөл болон эрдэмтэн нарийн бичгийн даргатай хамтран оюутнуудынхаа илтгах чадвар, мэдлэгийг сорьсон эрдэм шинжилгээний бага хурлыг зохиодог бөгөөд эхний 2 байр эзэлсэн оюутнууд Очирбатын нэрэмжит эрдэм шинилгээний хуралд амжилттай оролцдог. Мөн оюутнуудынхаа илтгэлийн эмхэтгэн 2006 оноос хойш ном болгон  хэвлүүлж байгаа.

 

2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлын хуанли

  1.  Хичээл сонголтын зөвөлгөө өгөх
  2. Тамхины эсрэг компанит ажил
  3. Номын өдөрлөг
  4. Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг
  5. Мэргэжил сурталчлах аян
  6. Дээлтэй монгол өдөрлөг
  7. ШУТИС-н нэгдсэн их цэвэрлэгээ
  8. Багш оюутны өдөрлөг
  9. Эрүүл орчинд сурцгаая их цэвэрлэгээ
  10. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
  11. Цуврал лекц
  12. ШУТИС-н оюутны “Урлагийн XIII их наадам”-д оролцох
  13. ЭХС-н “Гар бөмбөг”-н аварга шалгаруулах тэмцээн
  14. АХА танин мэдэхүйн тэмцээн
  15. Эрдэм шинжилгээний бага хурал
  16. ЕБС-н сурагчдад ЭХС сургуулиа сурталчилах
  17. Хууль зүйн сургалт
  18. МУ-н анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит Эрдмийн чуулган, Оюутны шилдэг бүтээлийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах оюутнуудыг оролцуулах
  19. ОЗ-н нээлттэй хаалганы өдөрлөг
  20. Клубуудын үйл ажиллагааг дэмжих
  21.  ШУТИС-н “гар бөмбөг”-н тэмцээн
  22. ОЗ-н гишүүдийг чадваржуулах семинар
  23. Мэргэжлийн хичээлийн олимпиад
  24. ЭХС-н чөлөөт илтгэлийн тэмцээн
  25. Чөлөөт илтгэлийн тэмцээн
  26. Оюутны холбооны нээлттэй өдөрлөг
  27. ЭХС-н “Хөл бөмбөг”-н тэмцээн
  28. ШУТИС-н илтгэлийн тэмцээн
  29. Зуны сургалт
  30. Оюутны холбооны 2011-2012 оны төсөв төлөвлөгөө хэлэлцэх
  31. Төгсгөлийн арга хэмжээ

2014-2015 оны хичээлийн жилийн намрын улиралын хуанли

  1. Хичээлийн сонголтын зөвөлгөө өгөх
  2. Номын өдөрлөг
  3. Оюутнуудыг дотуур байранд бүртгэж оруулах
  4. Шинээр элсэгчдийн IV төрлийн тэмцээн
  5. ЭХС-н Оюутны зөвлөлийн жилийн төлөвлөгөө гаргах
  6. ШУТИС-н танилцах өдөрлөг
  7. Мэргэжил сурталчлах аян
  8. ШУТИС-н оюутны өдөр
  9. Цуврал лекц
  10. Танилцах аялал
  11. Тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг
  12. ШУТИС-н “хөл бөмбөг”-н тэмцээн
  13. Судоку тоон сүлжээний тэмцээн
  14. “Элсэн цаг” танин мэдэхүйн тэмцээн
  15. Оюутны их чуулган
  16. ШУТИС-н нэгдсэн их цэвэрлэгээ
  17. Ёс суртахууны аян
  18. Элсэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа бэлдэн оролцуулах
  19. Цуврал лекц
  20. ЭХС-н “намрын тэргүүн” “сагсан бөмбөг”-н тэмцээн
  21. Нэр төрөө эрхэмлэх өдөр
  22. Сайн үйлсийн аян
  23. “Оюутан удидагч” сургалт семинар
  24. Клубуудын танилцуулга
  25. ШУТИС-н “Намрын Тэргүүн” шалгаруулах тэмцээнд баг тамирдаа бэлдэн оролцуулах
  26. ЕБСургуулийн сурагч нарт ЭХСургуулиа сурталчилах
  27. “Эрүүл орчинд сурцгаая” их цэвэрлэгээ
  28. Олон Улсын оюутны эрхийн өдөр
  29. ЭХС-н Оюутны зөвлөлийн дарга сонгох чуулган
  30. ЭХС-н “Урлагийн наадам”
  31. ЭХС-н Парламентийн мэтгэлцээн
  32. ЭХС-н  “Алтан Хонх” тэмцээн
  33. ЭХС-н Оюутны шинэ жил
  34. ДОХ/ХДХВ-н эсрэг өдөр
  35. ШУТИС-н Парламентийн мэтгэлцээн
  36. ШУТИС-н Шилдэг Оюутны шинэ жил

 

Оюутны зөвлөлийн эрхэм зорилго:

ЭХС-ийн нийт оюутнуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд оюутан суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцлийг нь бүрдүүлэхийг үйл ажиллагааны гол чиглэлээ болгон сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн ажиллаж инженерийг бэлтгэн гаргах үйлст чухал хүчин болон ажиллана.

ЭХС-ийн Оюутны Зөвлөлийн үе үеийн дарга нар:

   1996-1998 он Т.Энхтайван

   1998-2000 он Н.Нямдаваа

   2000-2001 он Л.Лхагвасүрэн

   2001-2004 он Д.Цогоо

   2004-2005 он Н.Батжаргал

   2005-2006 он Д.Хүрлээ

   2006-2007 он З.Батмандах

   2007-2008 он С.Жавхлан

   2008-2010 он Д.Баяртмаа

   2010-2011 он Б.Билгүүн

   2011-2012 он А.Даваадулам

   2012-2013 он С.Баянмөнх

   2014-2015 он Э.Мөнхсүлд

 Бүтэц, зохион байгуулалт:

          ЭХС-ийн Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэн 20 гишүүнээс бүрддэг.

ЭХС-ийн Оюутны Зөвлөлийн дарга:

         Э.Мөнхсүлд

Дэд  дарга:

         Э.Билгүүн

Нарийн бичиг:

        О.Тодгэрэл

Олон Нийттэй Харилцах Албаны Менежер:

         Б.Чинсэтгэл

Эрдэм Шинжилгээ Технологийн Албаны Менежер:

        Г.Идэр

Урлаг Спорт Соёл Хүмүүжлийн Албаны Менежер:

        Д.Солонго

Албадын Үйл Ажиллагаа:

Олон Нийттэй Харилцах Алба: /ОНХА/

                Сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх, сурталчилан мэдээллэх, дэмжиж хамтран ажиллах. Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад тэгш, хүртээмжтэй хүргэх.

Эрдэм Шинжилгээ Технологийн Алба /ЭШТА/:

                Оюутнуудын сургалт, судалгаа болон эрдэм шинжилгээний ажлыг хариуцан ажиллаж, тэдний бие даан суралцах чадвар, мэдлэг боловсрол, сурах идэвхийг дээшлүүлэх.

Урлаг Спорт Соёл Хүмүүжлийн Алба /УССХА/:

                ЭХС-ийн хэмжээнд бүх төрлийн урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж улмаар ШУТИС-ийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулж, амжилт гаргах

Дотоод Үйл Ажиллагаа Хариуцсан Алба /ДҮАХА/:

                Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны зөвлөлийн бичиг хэргийн төсвийг гаргах зориолготойгоор байгуулагдсан алба.

Оюутны Зөвлөлийн нэрэмжит шагналууд:

                                ЭХС-ийн шилдэг оюутан

                                Манлайлагч оюутан

                                Тамирчин оюутан

                                Авъяаслаг оюутан

                                Шилдэг анги

                                Шилдэг багш