ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Клубүүдийн Нэгдсэн Зөвлөл

                        ШУТИС-ийн Оюутны Холбооны Клубүүдийн Нэгдсэн Зөвлөл

Түүхэн товчоон : 

ШУТИС-ийн Оюутны Холбооны Клубүүдийн Нэгдсэн Зөвлөл нь  анх 2006 оны 03 сарын 03-нд ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн Б.Уянгаагийн санаачлагаар Оюутны Холбооны дэд тэргүүн П.Ариунболд үүсгэн байгуулсан.

Дэд тэргүүн /КНЗ-ийн дарга/

Он

1

П.Ариунболд

УУИС

2005-2006

2

Т.Батцогт

УУИС

2006-2008

3

Б.Мөнх-Эрдэнэ

МИС

2008-2009

4

Д.Буянтогтох

ХИБС

2009-2010

5

Э.Мөнхбилэг

УУИС

2010-2011

6

Б.Баярцэцэг

НТС

2011-2012

7

Э.Өлзийхутаг

УУИС

2012-2013

 Эрхэм зорилго:

Үзэл бодол, дуу хоолой, хүсэл сонирхлоороо нэгдсэн баг, хамтлаг болон клубүүдийг дэмжиж олон улсын түвшинд өрсөлдэхүйц чадвартай оюутнуудын сайн дурын загвар байгууллага болох

Зорилт:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын клубүүдийг нэгтгэн тэдний үйл ажиллагааг дэмжин хоорондын уялдаа холбоог бий болгох, нэгдсэн системтэй ажиллах.

Үйл ажиллагааны чиглэл:

“Клубүүдийн Нэгдсэн Зөвлөл” нь дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнд:

  • Шинээр үүсгэн байгуулагдаж буй клубүүдийг дэмжих, нэгтгэх, батламжлах
  • Клубүүдийн гадаад харилцааны гүүр болох
  • ШУТИС-д харьяалалтай клубүүдийн нэгдсэн танилцах өдөрлөг
  • Семистр бүрт клуб сурталчилах долоо хоног
  • Клубүүдийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавина
  • Гишүүн клубүүдийн  төлөвлөгөөний нэгдсэн хуваарь гаргах
  • Шилдгийн шилдэг клубийг жилд нэг удаа шалгаруулан урамшуулдаг байх
  • Ижил төстэй байгууллагуудтай нэгдэж туршлага солилцох

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд нийтдээ 18н Клуб үйл ажиллагаагаа явуулж байна.