ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

БАС Оюутны Зөвлөл

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

 

Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго.

  • Оюутнуудын эрх ашгийг хамгаалах, нийгэмшүүлэх тэдний авъяас чадвар, эрдэм мэдлэгийг дэмжин хөгжүүлэх, тэдний дуу хоолой болж ажиллах, мэдээллийн нээлттэй байгуулга юм.

Дотоод Үйл Ажиллагаа Хариуцсан Алба

  • Оюутны Зөвлөлийн албадын хоорондох уялдаа холбоог сайжруулах, оюутны зөвлөлийн өрөөг ажиллах бүрэн бололцоо техник, бичиг хэргийн хэрэгсэлээр хангаж өгөх. Оюутны Зөвлөлийн гишүүдийн харилцааны соёл, биеэ авч яваа байдалд хяналт тавьж сайжруулах. 

Эрдэм Шинжилгээ Тэхнологийн Алба

  • Оюутнуудын танин мэдэхүй, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, туршлага сууулгах улмаар монголын их дээд сургуулиуд болон улс хотын олон улсын уралдаан тэмцээнд хамруулах. 

 Олон Нийттэй Харилцах Алба

  • ШУТИС-ийн салбар сургуулиудтай хамтран ажиллах, туршлага солилцох, гадаад харитцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинэ гарц замыг нээхэд оршино.Оюутантай холбоотой аливаа мэдээ мэдээллийг түргэн шуурхай үнэн зөвөөр нийтэд хүргэх, харилцаа холбоог тогтоох, БАС-ийн Оюутны Зөвлөлийн үйл ажиллагаа, үр ашгийг оюутнуудад мэдээллээр дамжуулан хүргэх.

Урлаг Хариуцсан Алба

  • БАС-ийн оюутан залуусын соёл суртахуун, гоо зүйн өндөр мэдлэгтэй болж төлөвшихөд нь туслах, дэмжих, урлаг соёлийн арга хэмжээг зохион байгуулдаг. 

 Спорт Хариуцсан Алба

  • БАС-ийн оюутан залуусыг оюуны болон бие бялдарын өндөр боловсролтой болж төлөвшихөд нь туслах, спортын үйл ажиллагааг хариуцан алба.

БАС-ийн Оюутан

  • Оюутан залуус нийтлэг эрх ашгаа хамгаалуулах, нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, Оюутнуудын Зөвлөлөөрөө дамжуулан дуу хоолойгоо хүргэдэг байх, боловсролд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах. 

 ОЗ-ын харъяа Дельта клуб

  • Уг клуб нь мөнгөлын инженерүүдийн төлөө гэсэн зорилгоор зурагзүйн чиглэлээр оюутнуудаа хөгжүүлж дадлагажуулах үүрэгтэй.

 ОЗ-ын харъяа Ноён Рубик клуб

Оюутнуудин чөлөөт цагыг зав боловсон өнгөрүүлэх шатар, рубикээр оюутнуудийнхаа оюун ухааны цар хүрээг тэлэх.

БИАС-ийн Оюутны Зөвлөлийн үе үеийн дарга нар:

 

Н.Ганзориг

Ж.Жүрмэддорж             / 2002-2003/

П.Мөнхбаатар                / 2003-2004/

Ё.Баярцогт                     / 2004-2005/

М.Далайцэрэн                / 2005-2006/

Ж.Даваажаргал             / 2006-2007/

Ж.Лхагвадорж              / 2007-2008/

Г.Соёмбо                      / 2008-2009/

Б.Адилбиш                    / 2009-2010/

Ц.Цэцхүү                       / 2010-2011/

Б.Заяамандах               / 2011-2012/

Х.Мөнхтогтох               /2012-с одоог хүртэл/