ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

МХТС Оюутны Зөвлөл

 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

Оюутны Зөвлөл:      

  • МХТС-ийн Оюутны Зөвлөл нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

 

Оюутны Зөвлөлийн зорилго: 

  • МХТС-ийн оюутнуудыг шинийг эрэлхийлэгч, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нийгмийн түүчээ залуус болон төлөвшихөд дэмжин ажиллах

 

 

МХТС-ийн Оюутны Зөвлөл нь одоогоор 17 идэвхитэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 алба, идэвхитэй 4 клубын хамтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Оюутны Зөвлөлийн Дарга Э.Билгүүнтөгс

Оютуны Зөвлөлийн Дэд Дарга Б.Ууганбат

Оюутны Зөвлөлийн Нарийн бичиг Г.Билгүүн

Оюутны Зөвлөлийн СХА менежер О.Шийрэв

Оюутны Зөвлөлийн МХА менежер Т.Долгормаа

Оюутны Зөвлөлийн ЭШШСА Менежер Ш.Буянхишиг

 

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Оюутны Зөвлөлийн дор үйл ажиллагаагаа явуулдаг идэвхитэй клубууд:

-Sys&co-Tech клуб

-High-Tech клуб

-United Communications клуб

-INet клуб

 

МХТС-ийн Оюутны Зөвлөлийн нэрэмжит шагнал:

-        МХТС-ийн Шилдэг оюутан  

-        Шилдэг анги

-        Шилдэг төгсөгч

-        Манлайлагч оюутан

-        Тамирчин оюутан

-        Авъяаслаг оюутан

 

Эрдэм Шинжилгээ Сургалт Судалгааны Алба    

Эрдэм Шинжилгээ Сургалт Судалгааны Алба нь МХТС-ийн оюутнуудынхаа сургалт болон оюун ухаан, мэдлэг чадварыг хөгжүүлэх мөн “Оюунлаг бөгөөд хүмүүнлэг оюутан” уриан дор ёс суртахуунд нь чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үйл ажиллагаанаас дурьдвал:

  • Элсэгчидтэй уулзах уулзалт
  • Сэтгэхүй, ой тогтоолтын аян
  • Түүхийн өдөрлөг
  • Ёс суртахууны 1 сарын аян
  • Сургууль сурталчлах аян
  • English Day

 

Мэдээлэл Харилцааны Алба  

Мэдээлэл Харилцааны Алба нь МХТС-ийн оюутнуудад болж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй оюутны зөвлөл болон оюутан хоорондын гүүр болж ажилладаг алба юм. Тус албаны үйл ажиллагаанаас дурьдвал:

  • Оюутны төлөө оюутан өдөрлөг
  • Ном солилцох аян
  • Оюутны эрхийг хамгаалах өдөр
  • Мэргэжил сурталчлах өдөрлөг
  • Photoshop-ийн тэмцээн

 

Соёл Хүмүүжлийн Алба

  • Соёл хүмүүжлийн албаны зорилго нь МХТС-ийн оюунлаг оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, авьяас сонирхол, урлаг, спортын чадварыг хөгжүүлэх юм. Зарим үйл ажиллагаанаас дурьдвал: 
  • Элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
  • Halloween багт наадам
  • Урлагийн бага наадам
  • Аврага шалгаруулах 4-н төрөлт тэмцээн
  • Багш оюутны өдөрлөг
  • Мод тарих өдөрлөг
  • Витаминжуулалтын аян