ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ГХИ Оюутны Зөвлөл

ШУТИС Гадаад хэлний институтийн оюутны зөвлөлийн танилцуулга

 

Оюутны зөвлөлийн эрхэм зорилго:

Гадаад Хэлний Институтийн нэр хүндийг өндөрт өргөж оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, оюутанд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлт тогтолцоог дэмжих, мөн оюутны нийгмийн идэвхийг хөгжүүлэхэд оршино.

 

Албадын Үйл Ажиллагаа:

 

Олон нийттэй харилцах алба: /ОНХА/

Сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх, сурталчилан мэдээллэх, дэмжиж хамтран ажиллах. Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад тэгш, хүртээмжтэй хүргэх.

 

Эрдэм Шинжилгээ Технологийн Алба /ЭШТА/:

Оюутнуудын сургалт, судалгаа болон эрдэм шинжилгээний ажлыг хариуцан ажиллаж, тэдний бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр үзүүлэн, цаашлаад ШУТИС-ийн болон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах ЭШБХ-д оролцуулах.

 

 Соёл Хүмүүжлийн Алба /СХА/:

ГХИ-ын хэмжээнд жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг  бүх төрлийн урлаг, спорт, хөгжөөнт болон цэнгээнт уралдаан тэмцээн болон  арга хэмжээнд оюутан залуусыг идэвхитэй хамруулж, улмаар  ШУТИС-ийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд өөрийн сургуулийн баг бүрдүүлж, бэлтгэн оруулж, амжилт гаргах. Мөн оюутан залуусын соёл суртахуун, гоо зүйн өндөр мэдлэгтэй болж төлөвшихөд нь туслах, дэмжих, урлаг соёлийн арга хэмжээг зохион байгуулдаг.

 

 

Дотоод Үйл Ажиллагаа Хариуцсан Алба /ДҮАХА/:

Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны зөвлөлийн бичиг хэргийн төсвийг гаргах зориолготойгоор байгуулагдсан алба. 

 

ГХИ-ийн Оюутны зөвлөлийн үе үеийн  дарга нар:

1.         М.Мөнхсоёл  /2001-2002/

2.         Э.Оюунбат /2002-2003/

3.         Д.Мөрөн /2004-2005/

4.         Б.Цогтсайхан /2005-2006/

5.         Э.Энхжаргал  /2006-2007/

6.         С.Өлзийжаргал /2007-2008/

7.         Л.Нармандах /2007-2008/

8.         Д.Лхагвадорж /2008-2009/

9.         Л.Лхагвадулам /2009-2010/

10.       С.Ундаръяа /2010-2011/

11.       Х.Мөнх-Орших /2011-2012/

12.       Э.Анарчимэг /2012-2013/

13.       А.Маргад-Эрдэнэ /2013-2014/

14.       Б.Төгөлдөр /2014-2015/

15.        С.Даваадолгор /2015-2016/

16.       Э.Ариун-Эрдэнэ /2016-2017/

 

2016-2017 оны ГХИ-ийн Оюутны зөвлөлийн бүтэц зохион байгуулалт

1.         Э.Ариун-Эрдэнэ \Дарга\

2.         Г. Баянжаргал  \Дэд дарга\

3.         М. Өлзийхишиг \Нарийн бичиг\

4.         Г. Одончимэг \СХА менежер\

5.         Б. Оюумаа \ДҮАХА менежер\

6.         Б. Номинжаргал \ХНМА менежер\

7.         Ц.Насантогтох \ОНХА менежер\

8.         Д. Дөлгөөн \ЭШТА менежер\

9.         Ч. Сондор \СХА гишүүн\

10.       Б. Отгонцэцэг \СХА гишүүн\

11.       Э. Анхбаяр \ОНХА гишүүн\

12.       Д. Одгэрэл \ДҮАХА гишүүн\

13.       У. Цолмон \ СХА гишүүн\

14.       Лхамхүү \ОНХА гишүүн\

15.       Б. Батцэнгэл \ СХА гишүүн\

16.       У.Бишрэлт \ДҮАХА гишүүн\

17.       Г. Ган- Эрдэнэ  \ СХА гишүүн\

18.       П. Дагмидмаа \ЭШТА гишүүн\

2015-2016 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө

2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улирлын ажлын төлөвлөгөө

  1. Ангийн дарга нарын уулзалт
  2. Монголын багш нарын баярт зориулсан үйл ажиллагаа
  3. Хайрын шуудан
  4. Дээлтэй монгол өдөрлөг
  5. Ерөнхий мэдлэгийн тэмцээн
  6. Хаана? Хэзээ? Юу?
  7. ГХИ-ийн хаврын тэргүүн аварга шалгаруулах спортын 5-н төрөлт тэмцээн
  8. ШУТИС-ийн оюутны XVI урлагийн их наадамд оролцох
  9. ГХИ-ийн “Эрдэм шинжилгээний бага хуралд хэрхэн бэлдэх вэ?”
  10. Сайн үйлсийн аян
  11. Хаана? Хэзээ? Юу?
  12. ГХИ-ийн “Эрдэм шинжилгээний бага хурал”
  13. ШУТИС-ийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “MUST CUP”
  14. ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний XV чуулган”-д оролцох
  15. “Уран илтгэлийн тэмцээн”
  16. Хаана? Хэзээ? Юу?
  17. Мэргэжил сурталчлах өдөрлөг
  18. ГХИ-ийн шилдэг оюутан өргөмжлөх арга хэмжээ
  19. ГХИ-ОЗ-ийн “Сайн үйлсийн аян”
  20. Хаана? Хэзээ? Юу?
  21. ГХИ-ийн “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн

2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын ажлын төлөвлөгөө

  1. Оюутны байрны бүртгэл
  2. “Танд туслая аян”
  3. ГХИ-ийн ОЗ-ийн “Сайн үйлсийн аян”
  4. Хаана? Хэзээ? Юу?
  5. Ангийн дарга нарын уулзалт
  6. ГХИ-ийн элсэгчидтэй уулзалт  хийх
  7. ГХИ-ийн оюутнуудад “Оюутны ёс зүйн дүрэм” танилцуулах
  8. Хаана? Хэзээ? Юу?
  9. ГХИ-ОЗ-ийн нэг өдөр
  10. “Бид амжилттай суралцахын тулд юу хийх шаардлагатай вэ? Хэлэлцүүлэг
  11. Дотуур байранд оршиж буй ГХИ-ийн нийт оюутантай уулзалт зохион байгуулах
  12. ГХИ-ийн элсэгчдийн аварга шалгаруулах тэмцээн
  13. ГХИ-ийн “Намрын тэргүүн шалгаруулах 5-н төрөлт спортын тэмцээн
  14. Хаана? Хэзээ? Юу?
  15. ШУТИС-ийн “Элсэгчдийн аварга” шалгаруулах тэмцээн
  16. “Halloween Party”
  17. Олон улсын “Оюутны эрхийн өдөр”
  18. ШУТИС-ийн нэгдсэн “Намрын тэргүүн шалгаруулах 5-н төрөлт тэмцээн
  19. ГХИ-ийн “Урлагийн бага наадам”
  20. Хаана? Хэзээ? Юу?
  21. Олон улсын “Мэндчилгээний өдөр”
  22.  “ДОХ”-ын эсрэг дэвжээнд оролцох
  23. ГХИ-ийн “Парламентын мэтгэлцээн-ийн тэмцээн
  24. “SPELLING” тэмцээн
  25. Хаана? Хэзээ? Юу?
  26. ГХИ-ийн оны шилдгийг шалгаруулах үйл ажиллагаа