ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ҮТС Оюутны Зөвлөл

ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

Оюутны Зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагаа

Мэндчилгээ

­­Манай Оюутны Зөвлөл нь 14 дох жилдээ үйл ажиллагаагаа тогтмол амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд оюутан залуусынхаа эрх ашгийг хамгаалсаар ирсэн билээ.Оюутны зөвлөл маань 28 гишүүнтэй. Мөн улсын болон сургуулийнхаа хэмжээний уралдаан тэмцээнд жил бүр идэвхитэй оролцож гаргасан амжилтаа бататган илүү их амжилтыг гаргаж байна.

Сургуулийнхаа нийт оюунлаг оюутан залуус та бүхэндээ сурлага хөдөлмөр,урлаг спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

                                        Зорилгоос буцах мянган зам байдаг ч

                                        Зорилгодоо хүрэх ганцхан л зам байдаг

ҮТС-ийн Оюутны Зөвлөлийн дарга: Т.Пүрэвдорж

 

Оюутны Зөвлөлийн Танилцуулга

Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго:

ҮТС-ийн нийт оюутнуудын төлөөллөөс бүрдэх бөгөөд оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэхийг үйл ажиллагааны гол чиглэлээ болгон сургуулийн эрхэм зорилгод нийцүүлэн ажиллаж байна.

Бүтэц, зохион байгуулалт

Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэн гишүүдээс бүрддэг. Өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг 5 албатай.

           Оюутны Зөвлөлийн дарга:Т.Пүрэвдорж

Дэд дарга: Б.Тайван

Нарийн бичиг: Э.Оюунномин

 

Албадуудын танилцуулга;

Эрдэм Шинжилгээ Сургалт Сурталчилгааны Алба /ЭШШСА/ 

Менежер:Н. Отгонтуяа

Дотоод үйл ажиллагаа хариуцах  алба /ДҮАХА/ 

Менежер:Б.Хонгорзул

Соёл урлаг хүмүүжлийн алба /СУХА/

Менежер:Б.Тэмүүлэн 

Спорт хүмүүжлийн алба  /СХА/ 

Менежер: Э.Саранчимэг  

Олон нийттэй харилцах алба /ОНХА/

Менежер: С.Сайнжаргал

Хүний нөөцийн менежмэнтийн алба /ХНМА/

Менежер: С.Булгантамир

Оюутны Зөвлөлийн нэрэмжит шагналууд:

  • ҮТС-ийн шилдэг оюутан
  • Эрдэм шинжилгээ
  • Тамирчин оюутан
  • Авъяаслаг оюутан
  • Нийгмийн идэвхитэй оюутан
  • Шилдэг багш

Бидний тогтмол зохион байгуулдаг ажил

Эрдэм шинжилгээний салбарт:

Оюутны Зөвлөл нь жил болгон багш нарын зөвлөл болон эрдэмтэн нарийн бичигтэй хамтран о­юутнуудынхаа илтгэх чадвар, мэдлэгийг сорьсон Эрдэм Шинжилгээний Бага Хуралыг зохион байгуулдаг бөгөөд эхний 2байр эзэлсэн оюутнууд Очирбатын нэрэмжит Эрдэм Шинжилгээний хуралд амжилттай оролцдог.

 

Соёл урлагийн салбарт:

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон соёлтой өнгөрүүлэх мөн оюутан залуусын авъяас чадварыг нээх зорилгоор “Урлагын бага наадам”-ыг зохион байгуулдаг билээ. Энэхүү наадмаас шалгарсан авъяаслаг оюутан залуус сургуулиа төлөөлөн ШУТИС-Оюутны Холбооноос зохион байгуулдаг Урлагын их наадамд   онцлогтой.

Спортын салбарт:

Оюутан залуусынбие бялдар мөн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор элсэгчдийн аварга мөн намрын тэргүүн сагсан бөмбөг болон, volleyball-ийн тэмцээнийг зохион байгуулдаг.

 

Бусад тэмцээн уралдаан:

Мөн Оюутны зөвлөлөөс оюутан залуусынхаа дунд АХА, эссе болон парламентийн мэтгэлцээн, сэтгэх чадварын олимпиад, харшын сүлд модны наадмыг зохион байгуулдаг билээ.

Идэвхтэн гишүүд:

1.Төмөрчөдөр

2.М.Ергулан 

3.Г .Цэнгүүн  

4.Г.Сансарсайхан

5,Г.Сэлэнгэ

6.Ч.Дорждагва

7.Ц.Баярсүрэн

8.Б.Тайван

9.С. Номин

10.Э.Гантулга

11.Ө.Насантөгс

12.Н.Энхбат

13.Гантуяа

14.Барсболд

15.О.Мөнхдэлгэр

16.Б.Бямбасүрэн

17.Т.Мандалмаа

18.Э.Мөнхгэрэл

19.Э.Уянга

20.Батжаргал

                              Буруу зүйлийг буруу цагт хийвэл сүйрэл

                       Буруу зүйлийг зөв цагт хийвэл алдаа

                      Зөв зүйлийг буруу цагт хийвэл эсэргүүцэл

                      Зөв зүйлийг зөв цагт хийвэл амжилт.

 ҮТС-ийн Оюутны зөвлөлөөс оюутанчууддаа илгээх сэтгэлийн үг:

Оюунлаг оюутан та алсын хараа,мөрөөдлөөрөөөжигүүрлэн,өөртөө итгэн,үнэ цэнээр удирдуулан,зохистой зан чанарыг өөртөө хөгжүүлэн улс үндэстэндээ ихийг хийж бүтээсэн амжилттай удирдагч болж чаднаа гэдэгт итгэлтэй байна.