ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Мэдээлэл сурталчилгааны алба

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Оюутны Холбоо Мэдээлэл Сурталчилгааны Алба

Зорилго: ШУТИС-ийн нийт оюутан залууст өөрийн оюутны холбоог таниулах, сурталчлах, тэдэнтэй хамтран ажиллах, оюутнуудын дуу хоолойг хүргэх, хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэх, ШУТИС-ийн бахархал болсон эрдэмтэн багш нар, оюутан залуусаа сурталчлах, мөн оюутнуудын ёс суртахууныг дээшлүүлэхийн дээр хүмүүнлэг, энэрэнгүй аз жаргалтай нийгмийг цогцлоон бүтээж ёс суртахууны жишиг сургууль болоход оршино. Тус алба нь 16 гишүүний бүрэлдэхүүнтэй тогтмол 5 чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэдэг.

 

Овог нэр

Сургууль

Курс

1.

 Мөнхтуяа

НТС  

III

2.

 Намуунгүнж

БИАС

I

3.

 Цэрэнлхам

НТС 

I

4.

 Энхномин

УУИС  

III

5.

 Эрэмгийшагай

УУИС

III

6.

 Эрхэмзаяа

ХИБС

II

7.

 Хатанболд

УУИС

I

8.

 Бадамжингоо

НТС

I

9.

Наранцэнгэл

ЭХИС

III

10.

 Батжаргал

ЭХИС

III

11.

 Хишигдэлгэр

УУИС

I

12.

 Сэржмядаг

БИАС

I

14.

 Лхавгабаатар

УУИС

III

15.

 Өлзийбүрэн

КТМС

III

16.

 Хангайхүү

ЭХИС

III

 

Мэдээлэл Сурталчилгааны Албаны Менежер:               Б. Мөнхтуяа             

                                                                            Дэд менежер:        Б. Намуунгүнж 

                                                                            Нарийн бичиг:       О. Цэрэнлхам     

  1. “Их завсарлага” сэтгүүлийн баг                / Сэтгүүлийн эрхлэгч А. Эрэмгийшагай/
  2. Веб сайт хариуцсан баг                                                / Багийн ахлагч Х. Энхномин /
  3. Самбар мэдээлэл хариуцсан баг                                    / Багийн ахлагч Э.Эрхэмзаяа/
  4. Олон нийттэй харилцах буюу PR-ийн баг           / Багийн ахлагч Б. Бадамжингоо /
  5. “Focus” зураглаачийн клуб                                      / Клубийн ахлагч  Д. Өлзийбүрэн/

 

“Их завсарлага” сэтгүүл нь улиралд 2 дугаар хэвлэгдэн гардаг ба оюутан залуусдаа ШУТИС-ийн болон дэлхий дахинд болж буй шинэ сонирхолтой шилдэг мэдээллүүдийг сэтгүүлдээ тусган хүргэхийг зорьдог. Тус сэтгүүлээ 500 төгрөгөөр борлуулж жилд 2 оюутны сургалтын төлбөр болон Абсолют сургалтын төвд 480’000 төгрөгний суралцах эрхийг давхар олгодог.

Веб сайт МСА-нь ОХ-ны Веб сайтыг хариуцан хөгжүүлдэг бөгөөд үүгээрээ дамжуулан ОХ-оос зохион байгуулж байгаа үйл ажиллагаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээдэг билээ.

Самбар мэдээлэл ОХ-ны үйл ажиллагаа болон зарлал, шинэ мэдээллүүдээр байнга сэлгэж, оюутан залуусдаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилготой.

Олон нийттэй харилцах ОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар байгуулагдсан  ба ОХ-ны үйл ажиллагааг сурталчлах, тэдний санал сэтгэгдлийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгах зорилготой.