ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Эрдэм Шинжилгээ Технологийн Алба

ШУТИС-ийн Оюутны Холбооны

Эрдэм Шинжилгээ, Технологийн Алба

Зорилго:

 XXI-р зуун буюу мэдээллийн эрин үед Монгол улсын ирээдүй болсон оюунлаг оюутан залуусынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжих мөн түүнтэй холбоотой уралдаан тэмцээн, сургалт семинар зохион байгуулж оюутан залуусыг хөгжүүлэх зорилготой.

Зорилт:

  • ШУТИС-ийн оюутан залууст эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл олгох таниулах.
  • Эрдэм шинжилгээний бага хурал, чуулганд оюутан залуусыг хамруулах, татан оруулах.
  • Сонирхолтой лекц семинарыг зохион байгуулах.
  • Оюутнуудыг илтгэх мэтгэлцэх, судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний ажил бичих талаас нь хөгжүүлэх сургалт, семинарт хамруулах.
  • Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албадуудтай хамтран ажиллах.

Бүтэц :Эрдэм шинжилгээ, технологийн алба нь идэвхтэй гишүүнтэй ба  

Менежер – Х.Наранбат / БАС-ийн IV-р курсын оюутан /

Эрдэм шинжилгээ, технологийн албаны уламжлал болон зохион байгуулагддаг ажлууд:

  • Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн Их Чуулган”
  • “Усны хүч” Эрдэм шинжилгээний бага хурал
  • “Эрдмийн хэт” цуврал лекц
  • ШУТИС-ийн аварга шалгаруулах “Парламентийн мэтгэлцээн” тэмцээн
  • “Лекторуудын лекц“ цуврал лекц
  •  “Амжилтын үндэс” илтгэл мэтгэлцээний сургалт
  • “Судлаач оюутан” судалгааны сургалт