ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Дотоод Үйл Ажиллагаа Хариуцсан Алба

ШУТИС-ийн Оюутны Холбооны

Дотоод үйл ажиллагаа хариуцсан албаны танилцуулга

Зорилго:  Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны холбооны бичиг хэргийн төсвийг гаргах,

Зорилт:  

  • ШУТИС-ийн Оюутны Холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангах
  • Оюутны Холбооны албадын уялдаа холбоог сайжруулах
  • Сонирхолтой тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах
  • Оюутны Холбооны өрөө ашиглалтанд хяналт тавих
  • Семестрт нэг удаа Оюутны Зөвлөлүүдийн албадын хавтсанд хяналт тавих
  • Оюутан Удирдагч сургалт семинар зохион байгуулдаг ( Оюутны Холбоо болон Оюутны Зөвлөлийн гишүүд хамрагдана )
  • Шинэлэг зүйлүүдийг санаачилж зохион байгуулах

Бүтэц:Дотоод Үйл Ажиллагаа Хариуцсан алба нь идэвхитэй гишүүдтэй ба

  • Менежер- Цэвээнравдан (ГУУС-ийн I курсын оюутан)

Дотоод үйл ажиллагаа хариуцсан албаны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд

  • ШУТИС-ийн нэгдсэн “ Их цэвэрлэгээ”
  • Зуны сургалт семинар
  •  Оюутан Удирдагч сургалт семинар
  • ШУТИС-ийн салбар сургуулиудийн Оюутны Зөвлөлүүдийн  хавтасны шалгалт
  • Оюутны Холбоо албадын нэгдсэн танилцах өдөрлөг
  • “Цасны баяр”-ийн ерөнхий  зохион байгуулалтанд оролцдог