ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Оюутны Байр Хөгжил Хариуцсан Алба

ШУТИС-ийн Оюутны Холбооны

Оюутны Байр, Хөгжил Хариуцсан Алба

Зорилго:

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны 4 байранд амьдарч буй нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний санал хүсэлтийг захиргаанд албан байдлаар дэвшүүлэхийн зэрэгцээ соёл хүмүүжлийн ажлыг зохион явуулах, оюутнуудын хөгжил дэвшилд дэмжлэг болох зорилготой болно.

Зорилт:

  • Оюутны дуу хоолой болж шударга, ил тод нээлттэй байдлыг хангах
  • ШУТИС-ийн хүрээнд болж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх 
  • Нийт оюутны амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжлэг болох 
  • Хэрэгцээтэй мэдээлэл хууль эрх зүйн мэдлэг олгох
  • Оюутанд хэрэгтэй албан байгууллага нэгжтэй хамтран ажиллах

Уламжлал болон зохион байгуулдаг ажлууд:

  • Оюутны байрны нэгдсэн бүртгэл
  • ШУТИС-ийн Оюутны 4 байрны дундах Дэвжээ ” тэмцээн
  • ШУТИС-ийн Оюутны 4 байрны дундах “ Илтгэл ”-ийн тэмцээн
  • ШУТИС-ийн Оюутны 4 байрны дундах спортын “ Олон төрөлт ” тэмцээн
  • Оюутны 4 байрны хяналт, шалгалт
  • Эрүүл зөв хооллолтын сургалт семниар
  • Харилцаа ёс зүйн сургалт

Хамт олон :

  • Менежер – ҮТС-ийн  4-р курсын оюутан Л.Болормаа 
  • Оюутны I  байрны дарга- Б.Ганбаяр
  • Оюутны III байрны дарга- Ц.Төгөлдөр
  • Оюутны IV байрны дарга- Б.Саранчимэг
  • Оюутны V байрны дарга- Б.Аръяа