ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ДаТС Оюутны Зөвлөл

 

ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

Тус сургуулийн түүхэн товчоон

Дархан хотын хөдөлмөрчид , аймгийн удирдлагын хүсэлт үндэслэн МУТИС дээд боловсролтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг хөдөө орон нутагт өргөтгөх зорилгоор барилгын материал үйлдвэр технологи , барилгын материал үйлдвэр тоног төхөөрөмж , хар төмөрлөгийн  үйлдвэр технологи гэсэн 4 мэргэжлийн ангийг материаллаг бааз, багшлах боловсон хүчний хамт Дарханд шилжүүлэх шийдвэр гарснаар 1991.02.28-нд МУТИС өөрийн бүрэлдэхүүндээ хөдөө орон нутаг дахь анхны сургууль Дархан технологийн сургуулийг нээсэн. 1992 онд Дархан технологийн сургуулийн оюутны зөвлөлийн анх байгуулагдсан.


Эрхэм зорилго:     

ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн оюутны зөвлөл нь  өөрийн сургуульд сурч байгаа нийт оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж нийгэмшүүлэх , авьяас чадварыг нь илрүүлж хөгжүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө сургуулийн захиргаа болон бусад байгууллагатай хамтрах , нийт их дээд сургуулиудын дунд ямагт хамгаалагч байхын төлөө ашиглах нь бидний эрхэм зорилго юм.


Зорилт: 

Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, оюутнуудынхаа эв нэгдэл , хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх , өөрийгөө хөгжүүлэх , нийгэмшихэд нь хувь нэмэр оруулах оюутанд чиглэсэн үйлчилгээ нийгмийн хангамж, хөнгөлөлт урамшуулалын тогтолцоог дэмжиж бий болгох. ДаТС-ийн  оюутны зөвлөлийн дэргэдэх клубуудын үйл ажиллагааг   идэвхитэй дэмжиж, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулан нийт оюутнуудаа  хамруулах болно.

Бидний уриа:  Оюутан бүрийн хөгжил


 ДаТСийн оюутны зөвлөлийн албадын үйл ажиллагааны танилцууллага

Ерөнхий нарийн бичгийн дарга:

Ерөнхий нарийн бичгийн дарга нь Санхүү эдийн засаг, хангамжийн асуудлыг гүйцэтгэх нарийн бичгийн даргатай хамтран төлөвлөх зохион байгуулах, идэвхижүүлэх хянах албадын үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх мэдээ мэдээлэл бүртгэж авах оюутны зөвлөлийн дарга болон дэд даргад мэдээллэх үүрэгтэй.

 

Эрдэм шинжилгээ технологийн алба

Зорилго:

Оюутны сургалт сурталчилгаа танин мэдэхүй хариуцан зохион байгуулах , тэднийг бие даан суралцах, чадварыг хөгжүүлэх , идэвхийг өрнүүлэх улмаар Монголын их дээд сургуулиуд болон улс хот, олон улсын, уралдаан тэмцээнд хамруулах.

Чиг үүрэг:

Сургалт сурталчилгаа эрдэм шинжилгээний ажил бичихэд туслах, зөвлөгөө өгөх, холбогдох сургууль, профессоруудын багуудтай хамтран ажиллах, албаныхаа байнгын үйл ажиллагааг удирдах зохион байгуулах шийдвэр гаргах Ерөнхий нарийн бичигт тайлан гаргаж бэлтгэж, салбар сургуулийн эрдэм шинжилгээний клубуудын үйл ажиллагааг сайжруулах дэмжих тооцох үр дүнтэй шийдвэр гаргах багш нар профессорын багуудтай хамтран ажиллах зэрэг орно.


Мэдээллийн алба

Зорилго:

Оюутнуудтай холбоотой мэдээллийг цуглуулах түргэн шуурхай үнэн зөвөөр нийтэд хүргэх сурталчилах, холбоо харилцаа тогтоох замаар оюутны зөвлөлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх 

Чиг үүрэг:

  • Мэдээлэл цуглуулах , боловсруулах, түгээх 
  • Төлөвлөгөө төсөл боловсруулах 
  • Бусад байгуулагатай хамтран ажиллах 
  • ДаТС-ийг гадаад болон дотоод орчинтой холбож  өгөх
  • Үйл ажиллагаа зохион байгуулалтын алба

 

Үйл ажиллгаа хүний зохион байгуулалтын алба

Зорилго:

ДаТС-ийн оюутны зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах, үр дүнг тооцох, хүний нөөцийн хуваарьлалт судалгааг хийж үр ашгийг дээшлүүлэх байгууллагын цөм бүхий үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Чиг үүрэг:

  • Оюутны зөвлөлийн үйл ажилллагаанд бодит тасралтгүй байдлыг хангах
  • Хүний нөөц зохион байгуулалтын тогтолцоо хийж дүгнэх 
  • Сургалт идэвхижүүлэлт, нийгмийн асуудал
  • Хүний нөөц оновчтой бүрдүүлэх
  • Холбогдох мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх
  • Оюутны зөвлөлийн үйл ажилллагаа болон санхүүгийн нэгдсэн төлөвлөлт хамтран хийх

 

Урлаг спортын алба

Зорилго:

ДаТС-ийн оюутан залуусыг улс орныхоо төлөө тулгуур багана болгон соёл, ёс суртахуун, гоо зүйн мэдлэгтэй оюуны болон бие бялдрын өндөр чадвартай болж төлөвшихөд туслах дэмжих хамтран ажиллах

Чиг үүрэг:

  • Соёл, ёс суртахуун хүмүүжил
  • Урлаг, спорт, эрүүл мэнд, гоо зүй
  • Их дээд сургуулийн хооронд зохиогдох үйл ажиллагаанд оюутнуудаа идэвхитэй оролцуулах
  • Сургууль дээр зохион байгуулагдах урлаг спортын арга хэмжээг зохион байгуулах тус тус хариуцан ажиллаж байна.