ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Empowerment" Клуб

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Илтгэх урлаг, мэтгэлцээний Empowerment клубийн товч танилцуулга

Манай Empowerment клуб нь анх 2011 онд тус сургуулийн оюутнууд болох Тогтохбаяр, Учралт, Мөнгөнбагана нарын санаачлагаар илтгэх урлаг, мэтгэлцээн сонирхогч оюутнуудын клуб болж үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 5 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор клубийн тэргүүнээр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн Сургуулийн IV курсийн оюутан Б.Батжаргал, дэд тэргүүнээр мөн сургуулийн III курсийн оюутан Б.Түвшинжаргал, удирдах зөвлөлийн гишүүнээр мөн сургуулийн III курсийн оюутан Ц.Сонинхангай, Эрчим хүчний Сургуулийн II курсийн оюутан Г.Эрхэмбаяр нар ажиллаж байгаа бөгөөд идэвхтэн 30 гаруй гишүүдтэй байна. Тус клуб нь дараах үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг.

Үүнд:  

  • Жилд 2 удаа клубийн өдөрлөгийг зохион байгуулах,
  • Долоо хоног бүрт 2 удаа уулзаж, илтгэх урлаг болон мэтгэлцээнээр хичээллэх, тэмцээн, уралдаанд бэлтгэх,
  • Илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээн уралдаануудад тогтмол оролцох,
  • Мэтгэлцээний шүүгч, сургагч багш, лекторуудыг урьж авчиран клубийн гишүүдэд зориулсан уулзалт зохион байгуулах
  • Бусад сургуулийн ижил үйл ажиллагаа бүхйи клубүүдтэй хамтарсан нөхөрсөг мэтгэлцээн зохион байгуулах,
  • Шинэ гишүүддээ зориулан илтгэх урлаг, мэтгэлцээн бүхий хувь хүний хөгжлийн сургалтыг явуулах,

Клубийн уриа үг: “Үг зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг.”

Клубийн алсын хараа:

Оюутан залуусын илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйд эх орон, эх дэлхийнхээ хөгжил дэвшлийг тодорхойлохуйц оюунлаг, чадварлаг залуусыг төлөвшүүлэх.

Клубийн эрхэм зорилго:

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлж, мэтгэлцэх болон илтгэх чадварыг эзэмшүүлэх замаар үзэл бодлоо зөвөөр илэрхийлэх, аливаа асуудлыг олон өнцгөөс харах, хурдтай шийдвэр гаргах гэх мэт хувь хүний ур чадваруудыг нь хөгжүүлэхэд оршино.

Манай клуб нь энэхүү 2015 онд клубийнхээ үйл ажиллагааг улам түгээн дэлгэрүүлж, илтгэх урлаг, мэтгэлцээн сонирхогч оюутан залуусыг клубтээ нэгтгэх, сургууль болон хотын хэмжээний илтгэх урлаг, мэтгэлцээний уралдаан, тэмцээнийг зохион байгуулах зорилготойгоор ажиллаж байна.

Мартын 8ны өдөр Дархан уул аймгийн одонтой ээжүүдийн холбооны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон.

Холбоо барих утас: 99290404