ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Багшийн Туслах" Оюутан Клуб

ШУТИС-“БАГШИЙН ТУСЛАХ ОЮУТАН КЛУБ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Багшийн туслах оюутан клуб нь 2011 онд байгуулагдан 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго: ШУТИС-ийн нийт оюутнуудын хичээлийн хоцрогдол арилгах, боловсрол болон мэдлэгийн түвшин ахиулахад оршино.

Зорилт:

 

  • Клубийн заах хичээлтэй холбоотой мэдээллээр оюутнуудыг бүрэн хангах
  • Стандартад нийцсэн орчинд олон төрлийн хичээлийг чадварлаг оюутнаар заалгах
  • Зөвлөх багш нартай нягт холбоотой хамтарч ажиллах
  • Аливаа клуб болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, цаашид хамтын ажиллагааг тогтоон хөгжүүлэх.
  • Оюутны идэвх чармайлтыг нь дэмжих

 

Уг клуб нь ШУТИС-ийн төв байр болон МехТС-д салбартай ба намар хаврын

улиралд: Математик-I,II,

Физик-I,II,

Ерөнхий Дүрслэх геометр,

ГУУС-ийн Дүрслэх геометр,

казак оюутнуудад зориулсан Дүрслэх геометр,

Хими (ерөнхий , аналитик , органик , органик бус ),

Онолын механик-I,II, Машины эд анги,

Машин механизмын онол,

Материалын эсэргүүцэл-I,II,

Англи хэл,

Хэрэглээний механик-I,II зэрэг хичээлүүдийг салбар сургууль тус бүрийн мэргэжлийн ангийн тэргүүний оюутнуудаар заалгадаг

Мөн хичээлийн 14,15,16-р долоо хоногуудын Бямба гарагуудад 30 онооны шалгалтанд бэлтгэх “Зорилтот хичээл ” явуулдаг клуб юм.

Клубийн бүрэлдэхүүн:

Ахлагч –Э.Энхмандах /БАС-II/

Сурган заах арга зүйн зөвлөх багш- А.Эрдэнэсувд /ХШУС-Математикийн тэнхимийн Ахлах багш/

МехТС дах клуб хариуцсан ахлагч-Г.Бум-Эрдэнэ/МехТС-II/

Төв ШУТИС-д 11 оюутан багш, МехТС-д 10 оюутан багш нийт 23 оюутан, 1 зөвлөх багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ТӨВ ШУТИС ДЭХ БАГШИЙН ТУСЛАХ ОЮУТАН КЛУБИЙН ОЮУТАН БАГШ НАРЫН МЭДЭЭЛЭЛ


  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих утас: 99534631