ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Дуулаачийн" Клуб

 

"Дуулаачийн" клуб

Дарга: Х.Өлзийбаатар

Зорилго: ШУТИС-н оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, улмаар оюутан залуусын авъяас чадварыг хөгжүүлэхэд оршино.

Бидний явуулсан болон оролцсон үйл ажиллагаанууд:

  • 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтэнд манай клуб МТС, БУХС, ШУТИС төв сургуулиудын нээлтэнд идэвхтэй оролцсон.
  • 2014 оны Их дээд сургуулиудын санхүүчдын баярын үйл ажиллагаанд оролцсон.  2014 оны БАС сургуулийн урлагийн бага наадамд Очирбал шүүгч хийсэн.
  • 2014 оны МТС сургуулийн урлагийн баг наадамд Тэмүүжин техникч хийсэн.  2014 оны ШУТИС-н салбар сургуулиудын урлагийн бага наадамд манай клубын оюутан Эрдэнэмөрөн, Ган-Эрдэнэ, Өлзийсайхан, Учрал, Тэмүүжин нар амжилттай оролцон тэргүүн байруудыг эзэлсэн.
  • МТС болон Бас сургуулийн ойн арга хэмжээнд оролцсон.
  • Нийслэл хотын 375 жилийн ойн арга хэмжээнд амжилттай оролцсон.
  • Клубын гишүүн бүрийг тус бүрийн 3 дуутай болгож ажилласан байна.

Альт, сафрон                                                                                                     Баритон, теонор

Долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад 9:00- 12:00 цагт хичээллэдэг.

Шинэ гишүүнийг шалгаж байна.


СУИС-ийн найрал дуу удирдаач багш Баасандэлгэр  хичээл заадаг. 

Холбоо барих утас: 99670994