ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ХШУС Оюутны Зөвлөл

ШУТИС-ийн Хэрэглэний Шинжлэх Ухааны Сургуулийн Оюутны Зөвлөлийн танилцуулга

Эрхэм зорилго

Оюутны нийгмийн идэвхийг дээшлүүлж, оюутны эрх ашиг сонирхлыг хамгаалах, бие даан хөгжих бололцоог хангах, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг идэвхтэй оролцоход оршино.

Зорилт:

  • Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл, хүсэл эрмэлзлийг илэрхийлэх
  • Оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, төлөвшихөд нь бодит хувь нэмэр оруулах
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
  • Оюутны байгууллагын бодлого, боловсролын стандарт, шаардлагыг бий болгох, хөгжлийг тодорхойлох

Дээрх дээр тулгуурлан бусад оюутны байгууллагуудад үлгэр жишээ болж чадах Оюутны Зөвлөл болох Оюутны зөвлөл нь тус сургуульд суралцагч оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн үйл ажиллагааны хувьд бие даасан байгууллага юм. Оюутны зөвлөл  нь өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг ба зохион байгуулалтын хувьд залгамж чанартай, хариуцлага тооцож ажилладаг зарчимтай. Мөн ил тод ардчилсан зарчмыг эрхэмлэдэг ба тус сургуульд суралцагч оюутнуудын Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудаар олгогдсон эрх ашиг сонирхлыг тус сургуулийн болон бусад сургуулийн хэмжээнд төлөөлөн хамгаалж үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж ирсэн. Ажлын төсөв төлөвлөгөөг оюутан, багш, хамтран ажиллагч байгууллагуудтай санал солилцосны үр дүнд боловруулж жил бүрийн II сарын 27-ны дотор сургуулийн захирал, ахлах нягтлан бодогчоор батлуулан ажилладаг. Зөвлөлийн үйл ажиллагааг сургуулийн захиргаанаас санал хүсэлтийг нь сонгон, төсөв төлөвлөгөөнд тусгагсан үйл ажиллагаанд санхүүжилт ( тухайн жилийн нийт оюутны төлбөрийн 2 хувьтай тэнцэх ) олгох зэргээр дэмжин ажилладаг.

Оюутны зөвлөл нь оюутны авьяас чадвар, бүтээгч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр урлагын үзлэг, биеийн тамирын уралдаан тэмцээн, оюутны өдөр, шинэ жилийн баяр, цасны баяр, мэргэжил сурталчлах, оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, сургуулиа тохижуулах зэрэг олон талт ажлыг сургуулийн захиргаа, сургалтын алба, тэнхимийн хамтран зохион байгуулж байна. Дээрх ажлуудыг сургуулиас санхүүгийн, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.

Оюутны Зөвлөлийн бүтэц зохион байгуулалт

ХШУС-ийн Оюутны Зөвлөл нь нийт ангийн дарга нар болон идэвхитэн гишүүдээс бүрддэг. СХА,СУА, ОНХА, ЭШТА, ХНМА, гэсэн 5 албатай. Ангийн дарга нар нь хамт олныхоо дуу хоолой болсон, манлайлагч оюутан байх бөгөөд ОЗ-ийн хуралд тогтмол сууж анги хамт олныхоо үзэл бодлыг хэлж түүнээс гарсан шийдвэр, мэдээллийг ангийн оюутнуудад тараах үүрэгтэй.

  1. ОЗ-ийн дарга: Т.Батбаатар ( ЦТТ-IV )
  2. ОЗ-ийн дэд дарга: М.Булганчимэг ( ҮЭИ-IV )
  3. ОЗ-ийн нарийн бичиг: Н.Уянга ( ҮЭИ-II )
  4. ХНМА-ны Менежер: Ц.Тодгэрэл ( ЦТТ-IV )
  5. ЭШТА-ны Менежер: Э.Дуламсүрэн ( ХТ-III )
  6. СУА-ны Менежер: М.Булганчимэг( ҮЭИ-IV )
  7. СХА-ны Менежер: А.Хулан ( ҮЭИ- IV )
  8. ОНХА-ны Менежер: Э.Банзрагч (ҮЭИ- IV)

 

Хүний нөөц менежметийн албаны танилцуулга \ ХНМА \ 


ОЗ-ийнн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, үр дүнг тооцох, хувь хүний нөөцийн хуваарилалт судалгааг хийх үр ашгийг дээшлүүлэх, багууллагын цөм бүхий үйл ажиллагааг гүйцэтгэж  Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулна.

Эрдэм шинжилгээний технологийн албаны танилцуулга \ ЭШТА \ 


Эрдэм шинжилгээний хурал, илтгэл мэтгэлцээний тэмцээнүүдийг зохион байгуулах, оюутан залуусаа сургалт семниарт дэмжин хамруулах, бие даасан бүтээгч сэтгэлгээг хөгжүүлэх, оюутнуудыг идэвхийг өрнүүлэх , шинэлэг санааг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай болгох зорилготой.

Соёл хүмүүжлийн албаны танилцуулга \ СХА \


  

Тус алба нь оюутнуудын нийтийн төлөвшилд хувь нэмэр оруулах, тэдний авьяас чадварыг илрүүлэн, хөгжүүлэх, урлагт чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж шалгарсан оюутнуудыг ШУТИС-ийн тэмцээн уралдаанд амжилттай оролцуулах зорилготой.

Соёл урлагийн албаны танилцуулга \ СУА \


  

Тус алба нь ХШУС-ийн нийт оюутнуудын дунд урлагын тэмцээн уралдаан зохион байгуулж шалгарсан оюутнуудыг ШУТИС-ийн тэмцээн уралдаанд  амжилттай оролцуулах зорилготой.

Олон нийттэй харилцах албаны танилцуулга \ ОНХА \


  Тус алба нь Оюутны Зөвлөл, оюутнуудыг шаардлагатай мэдээллээр хангах, жил бүрийн үйл ажиллагааны зарлал, сурталчилгааг олон нийтэд хүртээмжтэйгээр үнэн зөв, түргэн шуурхай хүргэх үүрэгтэй

Хяналтын  Зөвлөлийн танилцуулга  

Хяналтын зөвлөл нь ОЗ-ийн үйл ажиллагаанд хяналт, заавар зөвлөгөөг өгөх, шаардлага тавих үүрэгтэй.

Хяналтын Зөвлөлийн дарга: А.Нодонгэрэл  (ҮЭИ- IV )