ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Хос Уянга" Клуб

Клубийн танилцүүлга

2014-2015 оны хичээлийн жилд манай клуб нь 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Намрын семистр гишүүнчлэл авах үйл ажиллагаа явагдаж 30 гаруй гишүүд шинээр элсүүлэн авсан. Шинэ гишүүддээ цэнгээнт бүжгийг анхан шатнаас нь заан сургасан.
Нийслэлийн 375 жилийн ойн баярын арга хэмжээнд flash mob бүжгийг өөрсдөө заан арга хэмжээнд оролцсон


2014 оны 11 сарын 27,28ны өдрүүдэд өөрсдийн бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолтыг клубын багш П.Хандармаа удирдан зохион байгуулан амжилттай сайхан хийсэн.Тоглолтонд хэрэглэх бүхий л төсөв мөнгө зардалыг өөрсдөөсөө гарган хйисэн.



Тоглолтын үйл явц


Өвлийн амралтаар эрчимжүүлэх сургалт буюу Эрдэнэт хотноо очиж Соёлын ордоны бүжгийн багш дасгалжуулагч Эрдэнэбаяр багшийнхаа удирдлаган дор 14 хоногийн бэлтгэл 1 сарын 7-с 1 сарын 22 хүртэл хийсэн. Ирж очих зардал байрлах газар хоол унд гээд бүх төсөв мөнгөө өөрсдөөсөө гарган бэлтгэлээ хийн шинэ гишүүд маань сайжран ирсэн.Мөн бэлтгэлийн жигдэрсэн цамцыг өөрсдөө хийлгүүлсэн.


МБСХ-ны нэрэмжит цэнгээнт бүжгийн хамтлагуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон.


Манай клуб нь сургуулийн бүхий л үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцож сургуулийнхаа нэрийг өндөрт гаргахыг хичээдэг. 2014-2015 оны хичээлийн жилд манай клубын хувьд маш амжилттай жил байлаа.