ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Sys&CoTech" Клуб

Клубийн танилцуулга

Манай клуб нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Мэдээллийн Технологийн чиглэлээр 6 дахь жилдээ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа оюутны сайн дурын нэгдэл.

Гишүүд:Sys&CoTech клуб нь одоогийн байдлаар 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг бөгөөд I-IV –р курсын оюутнуудыг хамарсан чадварлаг хамт олон.

Эрхэм зорилго: Залуусын Мэдээлэл Технологийн мэдлэг чадварыг хөгжүүлэн, Мэдээллийн Технологийг өөрсдийн хүсэл сонирхолд нь нийцүүлэн суралцахад чадварлаг хамт олноор дэмжлэг үзүүлэн, мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.

Үйл ажиллагаа: Манай клуб нь олон төрлийн сургалт, тэмцээн, сайн дурын үйлсийг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Бид бие биенээсээ шинэ зүйлс суралцах, судлах, мэдээллээ солилцох, илтгэл тавих, төрөл бүрийн аппликэйшн, вэб сайт хийх зэргээр чөлөөт цагaa үр дүнтэй өнгөрөөдөг.

Хичээллэх сэдэв:

 

  • Алгоритмийн үндэс
  • Програмчлалийн хэл – 1
  • Вэб хөгжүүлэлт
  • Компьютерийн хэрэглээ
  • Windows орчны програмчлал
  • Мэдээллийн сангийн систем
  • Олимпиадын бэлтгэл

 

Гаргасан амжилтууд:

  • 2011 оны Бүтээлч клуб
  • 2012 оны шилдэг клуб
  • 2013 оны бүтээлч клубээр тус тус шалгарсан

Холбоо барих:

Тэргүүн:Б.Алтан-Од

Утас: 89690254,95639034

Э-мэйл: sysandcotech@gmail.com

Facebook: www.facebook.com/syscotech.club

Вэб сайт: www.SysCoTech.mn

Хаяг: Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль 400 тоот