ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Судлаач оюутан" Клуб

ШУТИС- СУДЛААЧ ОЮУТАН КЛУБ

Үүрэг: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Судлаач оюутан клуб нь клубын гишүүн бүрийг судалгааны программ, судалгааны материал боловсруулах чадвартай болгох.

Зорилго: Манай клубын зорилго нь ШУТИС-ийн болон нийт оюутнуудад тулгамдаад байгаа асуудлуудыг судлах, цаашлаад асуудлуудыг боломжит хүрээнд шийдвэрлэх.

Зорилт: Цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанууддаа оюутан, багш нарыг хамруулаж идэвхжүүлэх, шинэлэг зүйлүүдийг зохион байгуулах болно. Зохион байгуулж буй ажилуудаараа гишүүдээ сургаж илүү чадварлаг болгож Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн оюутнуудад хэрэглэгдэх судалгааны архив үүсгэх.