ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн ОХ-ны Нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-02-05 15:02:33

ШУТИС-ийн нийт Оюутнуудад Оюутны Холбооны бүтэц цаашид хийгдэх ажил, оюутанд зайлшгүй шаардлагатай мэдээллийг цогцоор нь нэг цэгээс хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Уг өдөрлөг 2013 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 11:00-14:00 цаг хүртэл ШУТИС-ийн хичээлийн  II байр болон ШУТТНС –ийн 1 давхарт тус тус болж өндөрлөв. Өдөрлөгт Оюутны холбооны 7 алба, 9 бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөл үйл ажиллагаагаа танилцууллаа.