ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Гэгээн хайрын баяр болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-02-21 00:37:48

ШУТИС-ОХ-МСАлбанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гэгээн хайрын баяр буюу Валентины баяр болж өнгөрлөө. Тус баярыг тохиолдуулан МСАлбаны зүгээс хөгжөөнт тэмцээн зохиож амжилттай оролцсон оюутнуудыг Өргөө кино театрт үнэгүй кино үзэх эрхээр шагнаж нэг өдрийг хамт хөгжилтэй өнгөрүүллээ.  Мөн МСАлба нь Хайрын зууч явуулж захидал хүлээн авч өөрсдийн биеэр захидлыг хүргэж өгсөн юм.