ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Миний мэдэхгүй XXI зуун" сэдэвт "Эрдмийн хэт" цуврал лекц болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-03-02 15:36:26

ШУТИС-ийн Оюутны холбооны Эрдэм шинжилгээ технологийн албанаас зохион байгуулдаг ”Эрдмийн хэт” цуврал лекц амжилттай зохион байгуулагдлаа. Эрдмийн хэт цуврал лекцийг Эрдэм шинжилгээ технологийн албаны тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаа ба энэ удаагийн лекц нь 2013 оны хаврын семистерийн нээлтийн лекц байснаараа онцлог байлаа. Энэхүү лекц нь “Миний мэдэхгүй XXI-р зуун” сэдэвтэй зохион байгуулагдсан бөгөөд  сэдвийн хүрээнд ШУТИС-ийн ЭХИС-ийн Дулааны автомажуулалтын профессорын багийн  Ахлах  багш доктор Загдхорол

“Оюутны эрдэм шинжилгээний ажил” сэдвээр,

 МУИС-ийн  МТС-ийн Роботехникийн тэнхимийн эрхлэгч доктор Баярпүрэв

“Чип-дизайн, орчин үеийн техник технологийн”  талаар тус тус лекц тависан.

 Эрдэм шинжилгээ технологийн  албаны гишүүн Ганчимэг

“Apple корпорацийг үүсгэн байгуулагч Steve Jobs”-ийн талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэн оюутан залууст хүргэсэн.  Лекцэнд ШУТИС-ийн харьяа сургуулиудаас  100 гаад оюутнууд оролцсон .