ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Шинжлэх Ухаан Технологийн номын сан EBSCO Discovery Service – ийг ашиглах боломжтой боллоо

Нийтлэгдсэн: 2013-01-27 13:27:47

EBSCO Discovery Service буюу нэг цонхны хайлтын системийг 3 сарын туршилтын хугацаатайгаар ашиглах боломж нээгдлээ. Профессор, багш, оюутан, судлаач нарыг олон улсын мэдээллийн сангуудыг сургалт, судалгааны ажилдаа ашиглахыг зөвлөж байна. Та бүхэн http://search.ebscohost.com хаягаар орж EBSCO олон улсын хэвлэлийн газрын мэдээллийн санг ашиглана уу. Судалгааны сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.must-library.edu.mn/page/show/id/395 хаягаар үзэх боломжтой.