ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС –ийн Оюутан залуус нийслэл хотынхоо өнгө төрхөд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Нийтлэгдсэн: 2013-03-04 18:02:18

ШУТИС 2-р сарын 04-нөөс  3 сарын 7 хооронд "Нийгэмд зөв хэвшлийг уриалсан - хүнлэг энэрэнгүй, үлгэр жишээ их сургуулийн оюутныг дэмжих, бий болгох" зорилгын дор "ХҮМҮҮНЛЭГ ОЮУТАН - МОНГОЛЫН МАРГААШ" уриатайгаар ёс суртахууны сарын аяныг  зохион явуулж байна .

Ёс суртахууны сарын аяны хүрээнд  2013 оны 03 сарын 02 нд нийслэл хотынхоо өнгө төрхөд  өөрсдийн хувь нэмрийг оруулсан 1000 гаруй оюутан залуус нэгдэн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн  зам дагуух хогийг цэвэрлэж замын цагдаа ,тукийн ажилчид болон хүйтний улиралд гадаа ажиллаж буй жижиглэнгийн худалдаачдад халуун уух зүйл чяцарган аарц зэргийг өгч сайн үйлсийн аянг өрнүүллээ.

/ТҮК-ийн ажилчдад халуун чацаргана тарааж буй байдал/


/Цэвэрлэгээ хийж буй байдал/

/Цэвэрлэгээ хийж буй байдал/

Энэхүү арга хэмжээ нь энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулах юм байна.