ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг холбогдуулан нийт охид, бүсгүйчүүддээ зохион байгуулсан Ток шоу амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтлэгдсэн: 2013-03-11 23:55:21

ШУТИС-ийн Оюутны холбооны Эрдэм Шинжилгээ Технологийн албанаас  зохион байгуулагддаг Лекторуудын лекц арга хэмжээний хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болж буйтай холбогдуулан  ШУТИС-ийн Оюутны холбооны Эрдэм Шинжилгээ Технологийн Алба болон ШУТИС-ийн Оюутны хөдөлмөрийн бирж хамтран ШУТИС-ийн нийт багш ажилчид сурган хүмүүжүүлэгч нар болон охид бүсгүйчүүддээ зориулан Ток шоуг 2013 оны 3 сарын 6 ны өдөр 11-14 цагийн хооронд амжилттай зохион байгуулсан. Энэхүү ток шоуны зочидоор Соёл, спорт, аялал жуулчлалын сайд УИХ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, зураач Л.Өнөрчимэг нар хүрэлцэн ирсэн юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болж буйтай холбогдуулан эмэгтэй хүний гоо зүй болон цагийн сонголт, хувийн зохион байгуулалтын талаар голчлон ярилцсан байгаа. Мөн энэхүү арга хэмжээг үзэхээр ШУТИС-ийн эрдэмтэн багш удирдлагуудаас хүрэлцэн ирсэн. ШУТИС-ийн оюутан залуус нээлттэй хамрагдсан бөгөөд өөрсдийн сонирхсон асуултаа эрхэм зочидоос асууж идэвхитэй оролцсоныг дурьдах нь зүйтэй болов уу. Үйл ажиллагааг Эрдэм Шинжилгээ Технологийн албаны дэд менежер Н.Энхмандах болон идэвхтэн гишүүн Г.Ганчимэг нар хөтлөн явуулсан. Энэхүү арга хэмжээний онцлог нь дан ганц Эрдэм Шинжилгээ Технологийн Албаас гадна ШУТИС-ийн Оюутны холбооны нүүр царай болж чадсан юм. Арга хэмжээнд оролцсон оюутан залуус болон эрхэм зочид маань сэтгэл догдолсон баяртай байсныг цохон тэмдэглэе.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ТЕХНОЛОГИЙН АЛБА