ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Эрдмийн Хэт цуврал №2 лекц: "Өөрийгөө Танин Мэдэхүй"

Нийтлэгдсэн: 2013-03-19 08:53:56

Эрдмийн Хэт цуврал №2 "Өөрийгөө Танин Мэдэхүй" сэдэвт лекц Сэтгэл Судлал, Нийгмийн Ухааны талаар оюутан залуустаа хүргэх гэж байна.

Лекц нь 8-р 7 хоногийн бямба гариг буюу 2013 оны 03-р сарын 23 нд 11 цагаас ШУТИС-ийн 1-р байрны Урлаг зааланд болно.

Лекцэнд:
"Монголын Хүний Нөөцийн Институт"-ын судалгааны багийн ахлагч Б.Бат-Өлзий,
"Монголын Сэтгэл Судлалын Үндэсний Төв"-ийн сэтгэл судлаач Н.Должин нар сонирхолтой лекц унших бөгөөд ШУТИС-НТС-д амжилттай суралцаж төгссөн Б.Баярцэцэг өөрийн хийсэн эрдэм шинжилгээний илтгэлийн талаар оюутан залууст уншиж сонирхуулах болно.

Лекцэнд суух оюутан залуусыг 2013 оны 03-р сарын 22 ныг дуустал ШУТИС-ийн Төв Номын Сангийн 2 давхарын Оюутны Холбооны өрөөнд бүртгэх болно.

ЛАВЛАХ УТАС : 95789278, 99930514

ОЮУТАН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.