ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Судлаач Оюутан” клубын нээлт амжилттай боллоо.

Нийтлэгдсэн: 2013-03-25 22:57:08

 

ШУТИС-ийн Оюутны холбооны  Эрдэм Шинжилгээ, Технологийн Албаны дэргэдэх

“Судлаач Оюутан” клубын нээлт амжилттай боллоо.


ШУТИС-ийн Оюутны холбооны Эрдэм Шинжилгээ, Технологийн Алба болон Монголын Хүний Нөөцийн Институттай хамтарсан Эрдэм Шинжилгээ Судалгааны мэргэшүүлэх сургалт амжилттай болж сургалтанд амжилттай хамрагдсан оюутан залуусдаа сертификатыг гардуулж, Судлаач оюутан клубын нээлтийг амжилттай хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээ Технологийн Газрын даргын ажлыг аваад удаагүй байгаа шинэхэн дарга  Баасандаш, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөрийн биржийн Ахлах мэргэжилтэн Цогзолмаа, Монголын Хүний Нөөцийн Институтын судалгааны багийн ахлагч Б.Бат-Өлзий нар оролцож, сургалтанд хамрагдсан оюутан залуустаа цаашдын Эрдэм Шинжилгээ, Судалгааны ажилд амжилт хүсч үг хэлсэн. Мөн нээлтийн үеэр ЭШТГ-ны дарга Баасандаш болон Оюутны хөдөлмөрийн биржийн ахлах мэргэжилтэн Цогзолмаа нар цаашдын клубын үйл ажиллагааг тогтмол дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Нээлтийн үйл ажиллагааны дараачаар Судлаач оюутан клубын Анхдугаар хурлыг хуралдуулж клубын дотоод дүрмийг баталсан байгаа. Үүнд Судлаач оюутан клубын даргаар ШУТИС-ийн ОХ-ны ЭШТАлбаны дэд менежер Н.Энхмандах томилогдож, Судлаач оюутан клубын зөвлөх багшаар Монголын Хүний Нөөцийн Институтын судалгааны багийн ахлагч Б.Бат-Өлзий ажиллахаар болсон.

Ийнхүү Судлаач оюутан клубын нээлтийн үйл ажиллагаа ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд 2013 оны 3 сарын 20 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.