ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Их Завсарлага сэтгүүлийн өдөрлөг болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-03-29 00:08:03

ШУТИС-ОХ-ны МСАлбанаас эрхлэн гаргадаг тэтгэлэгтэй "Их завсарлага" сэтгүүлийн шинэ дугаар гарч оюутан залуусдаа танилцууллаа. Энэ удаагийн дугаарт ШУТИС-МХТС-ийн 4-р курсын оюутан Дэлхийн цээж бодолтын аварга Т.Мягмарсүрэнгээс ярилцлага авсан бөгөөд олон сонирхолтой мэдээ мэдээлэл нийтлэсэн билээ. Тус өдөрлөгөөр оюутан залуусын дунд АХА тэмцээн зохиож амжилттай оролцсон оюутандаа "Их Завсарлага" сэтгүүлийнхээ дугаарууд, "Гэгээн нас" ШУТИС-ын оюутан залуусын тэрлэсэн шүлгийн эмхтгэл болон номоор шагналаа.