ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

НТС-ийн оюутнууд “Эх дэлхийн цаг 2013” -т нэгдлээ

Нийтлэгдсэн: 2013-03-29 22:05:25

НТС-ийн оюутнууд “Эх дэлхийн цаг 2013” -т нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор Дэлхийн байгаль хамгааллын сан /WWF/, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч MCS Coca Cola компани, Сэтгүүлч коллеж хамтран “ Эх дэлхий цаг 2013” олон улсын хөтөлбөрт үйл ажиллагааг:

-  Шилдэг уриа амлалт

- Эссэ бичлэгийн уралдаан

- “Утга учиртай хэрэглээ”   зэрэг бүтээлийн уралдаануудыг их дээд сургуулийн оюутнуудын дунд  зохион явууллаа.

 

 

Энэхүү арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа 2013 оны 03 сарын 23-нд Сүхбаатрын талбайд болж нийт  40 гаруй их дээд сургууль оролцож Шилдэгийн шилдэг бүтээлээр НТС-ийн Олон нийттэй харилцах ажил мэргэжлийн GREEN PR-ийн  багийн бүтээл шалгарлаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч:

ШУТИС-ийн НТС, ОНХА, УТС-ын профессорын баг, оюутны “GREEN PR” баг.