ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Эрдмийн Хэт цуврал №2 “Өөрийгөө танин мэдэхүй” цуврал лекц

Нийтлэгдсэн: 2013-04-04 00:07:02

ШУТИС-ийн Оюутан залуусын дунд Оюутны холбооны Эрдэм Шинжилгээ, Технологийн Албанаас зохион байгуулдаг ”Эрдмийн хэт” цуврал лекц 2013.03.23ны ШУТИС-ийн төв байрны урлаг зааланд 11:00-16:13 хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү лекц нь“Өөрийгөө танин мэдэхүй” сэдэвтэй зохион байгуулагдсан бөгөөд сэдвийн хүрээнд

Нийгмийн ухаан чиглэлээр “Монголын Хүний Нөөцийн Институт”-ын судлаач Б.Бат-Өлзий,

Сэтгэл судлалийн талаар “Монголын Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн сэтгэл судлаач Н.Должин

“Оюутны эрдэм шинжилгээний ажил” сэдвээр,

 ШУТИС-Нийгмийн Технологийн Сургуулийг амжилттай төгссөн оюутан Б.Баярцэцэг нар тус тус лекц тавив.

Тус лекцэнд ШУТИС-ийн болон бусад их, дээд сургуулиудын нийт 120-иод оюутан хамрагдсан.

“Монголын Хүний Нөөцийн Институт”-ын судлаач Б.Бат-Өлзий


“Монголын Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн сэтгэл судлаач Н.Должин

ШУТИС-Нийгмийн Технологийн Сургуулийг амжилттай төгссөн оюутан Б.Баярцэцэг

Эрдмийн Хэт цуврал №2 “Өөрийгөө танин мэдэхүй” цуврал лекцийн зохион байгуулагчид