ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Механик Инженерийн Сургууль "ШУТИС-ийн Оюутны XIII УРЛАГИЙН ИХ НААДАМ"-д 3 дахь удаагаа тэргүүн байр эзэллээ.

Нийтлэгдсэн: 2013-04-05 22:46:31

2000 оноос эхлэн жил болгон уламжлал болгон зохион байгуулж буй ШУТИС-ийн "ОЮУТНЫ XIII УРЛАГИЙН ИХ НААДАМ"  амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын эхний шат 3-р сарын 30, 31-ний өдрүүдэд болсон бөгөөд багийн дүнгээ нэгтгэсэн чухал үйл явдал болсон төдийгүй 4-р сарын 3-ний өдөр "ГАЛА КОНЦЕРТ"-н дээр шилдгүүдээ шалгарууллаа. ШУТИС-ийн бүрэлдэхүүн 14-н сургууль оролцсоноос ЭХИС гутгаар байранд, УУИС дэд байранд, МИС тэргүүн байранд ийнхүү 13-н жилийн түүхэнд 3 дахь түрүүгээ хүртлээ. Оюутнуудын авъяас чадварт мэргэжлийн дүгнэлт хийхээр МУГЖ н.Чаминчулуун, СТА, Боловсролын тэргүүний ажилтан н.Ганчимэг, Монгол Улсын Гавъяат Багш, СТА н.Жаргалсайхан, СТА н.Ундармаа, МУГЖ н.Чулуунцэцэг нар шүүгчээр ажиллаа. Жил ирэх тусам оюутнуудын чадвар сайжирч илүү сайн гүйцэтгэл өндөртэй болж өрсөлдөөн улам бүр нэмэгдэж буйг онцлон хэлэх нь зүйтээ бизээ. Их наадмын номинац тус бүрээр амжилттай оролцсон оюутнуудыг дурдвал:

Гоцлол дуу:                                               

I Байранд КТМС-ийн Г.Анхжаргал

II Байранд ХИБС-ийн Ж.Төмөрбаатар

III Байранд ЭХИС-ийн Х.Одбаатар

Уран Уншлага:

I Байранд ЭХИС-ийн Ц.Насантогтох

II Байранд УУИС-ийн Г.Ган-Эрдэнэ

III Байранд ХБС-ийн   А.Маргад-Эрдэнэ

Гоцлол хөгжим:

I Байранд УУИС Ч.Ууганбаяр

II Байранд ҮТДС Ж.Билгүүн

III Байранд МХТС Б.Лхагва-Очир

Цэнгээнт бүжиг:

I Байранд МИС

II Байранд УУИС

III Байранд ДаТС

Чөлөөт бүжиг:

I Байранд ДаТС

II Байранд УУИС

III Байранд ҮТДС

Гоц авьяас:

I Байранд МИС

II Байранд ХИБС

III Байранд МХТС

Гоцлол бүжиг:

I Байранд ЭХИС

II Байранд МИС

III Байранд ХИБС

Жүжигчилсэн тоглолт:

I Байранд МИС-ийн баг хамт олон

II Байранд ЭХИС-ийн баг хамт олон

III Байранд УУИС-ийн баг хамт олон

Хамтлаг дуу:

I Байранд МХТС-ийн хамтлаг

II Байранд СүТС-ийн хамтлаг

III Байранд УУИС-ийн хамтлагууд тус тус байр эзэллээ. Урлаг наадамд оролцсон нийт оюутнууд та бүгдэдээ сурлага хөдөлмөр, урлаг спортын оргилуун их амжилтыг хүсэн ерөөе.

г

 

ШУТИС-ийн Оюутны Холбоо