ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

УУИС-ийн оюутнууд Англи хэлний олимпиадад тэргүүн байр эзэллээ.

Нийтлэгдсэн: 2013-04-09 22:19:37

УУИС-ийн оюутнууд Англи хэлний олимпиадад тэргүүн байр эзэллээ.

 

Оюутны англи хэлний мэдлэгийг сайжруулж, сурах сонирхлыг өрнүүлэх, англи хэлээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, оюутанд үзэл бодлоо чөлөөтэй бүтээлчээр илэрхийлэх чадвар олгох, оюутны ерөнхий мэдлэгийн хүрээг өргөжүүлэх зорилгоор  ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт олимпиад зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Англи хэлний уламжлалт олимпиадад  ШУТИС-ийн Хэлний Боловсролын Сургуулийн англи хэлний танхимын багш нартай хамтран зохион байгууллаа.

ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт олимпиад  нь 3 үе шаттайгаар явагдсан.                 

 1-р шат  “ENGLISH-KEY TO SUCCESS” сэдэвт уран илтгэлийн тэмцээн нь 2013 оны 04-р сарын 01-нд нийт 3-5 хүний бүрэлдэхүүнтэй 8 баг оролцсон.  

2-р шат  “A MESSAGE TO MONGOLIA”-сэдэвт poster илтгэлийн тэмцээн 2013 оны 04-р сарын 04-нд 10 баг оролцсон.

3-р шат нь “Around the MUST” сэдэвт багийн тэмцээнийг видео бичлэгийн (Short video making) болон ерөнхий мэдлэгийн асуулт хариултын тэмцээн (General Knowledge Quiz) гэсэн 2 хэсэгтэйгээр 2013 оны 04-р сарын 04-ний өдөр 14:00 цагт ШУТИС-ийн урлаг зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Нийт оноогоор I байр эзэлсэн багийн оюутнуудад “ШУТИС-ийн оюутанд кредитийн урамшуулал олгох журам”-ын дагуу урамшуулал олгосон.

Олимпиадад онооны жагсаалтаар эхний 3 байр болон шат болгонд 3 байр  шалгаруулсан.

               1-р байранд УУИС-ийн Minegolia баг

           2-р байранд КТМС-ийн баг

           3-р байранд МИС-ийн баг  тус тус шалгарлаа.

Оюутны Холбооны тэргүүн Б.Мягмардорж болон ХБС-ийн Англи хэлний судлалийн багийн багш  нийт шагнал хүртсэн оюутнууддаа Өргөмжлөл, Кредитийн урамшуулал, болон хүссэн номоо сонгон авах Эрхийн бичиг гардуулж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Нийт шагнал хүртсэн оюутнууддаа Баяр хүргье.