ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит “Эрдмийн XIII чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-04-24 22:05:44

Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит “Эрдмийн XIII чуулган” 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. “Эрдмийн XIII чуулган”- ны ерөнхий ивээн тэтгэгчээр “ХААН Банк Сан” ажиллаж дөрвөн сая төгрөгийн шагналын сантай болжээ. Зохион байгуулагчаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний газар, Оюутны хөгжил үйлчилгээний алба, Оюутны холбооны Эрдэм шинжилгээ технологийн алба ажилласан байна. Чуулганы нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ЭШТ-ын проректор, доктор, профессор Б.Очирбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, “ХААН банк”-ны Сүхбаатар дүүргийн салбарын захирал Д.Ариунбат, “ХААН Банк Сан”-гийн менежер Ц.Энх-Өлзий болон Оюутны холбооны тэргүүн Б.Мягмардорж нар урилгаар оролцоо. Проректор, доктор, профессор Б.Очирбат болон Сүхбаатар дүүргийн салбарын захирал Д.Ариунбат нар оюутнуудад баяр хүргэж үг хэллээ.

Нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхар Е-604 тоот

“Эрдмийн XIII чуулган” Техник технологи, Байгалийн ухаан, экологи, Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, дизайн гэсэн гурван салбар хуралдаан, бүтээлийн уралдаанаар зохион байгуулагдсан юм.Техник технологи салбар хуралдаанд 25 илтгэл, Байгалийн ухаан, Экологийн салбар хуралдаанд 12 илтгэл, Хүмүүнлэгийн ухаан, Хэл шинжлэл, Дизайны салбар хуралдаанд 10 илтгэл, Бүтээлийн үзэсгэлэнд 23 бүтээл тус тус оролцлоо.

 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд 

Техник технологийн салбар комисс 

Б.Энхтөгс /МХТС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал/

Д.Гэрэлт-Од / УУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор/

Ц.Одбаяр /ХИБС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор/

Б.Загдхорол /ЭХИС-ийн Цахигаан систем автоматжуулалтын профессорын багийн ахлах багш, доктор/

 

Техник Технологийн салбар хуралдаан ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхим

Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, дизайны салбар комиссын дарга:  

Д.Ганчимэг /ХБС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор/

Гишvvд: Б.Сэрддарам /НТС-ийн Түүх аялал, жуулчлалын профессорын багийн багш, доктор, дэд профессор/                   

Б. Болд-Эрдэнэ /MУИС-ийн НШУИС-ийн дэд захирал, доктор/

Д.Түмэнболд /ҮТДС-ийн Компьютерийн график дизайны тэнхимын эрхлэгч, доктор/

Х.Отгон-Эрдэнэ /ЭШГ-ын ахлах мэргэжилтэн доктор/

Хүмүүнлэгийн Ухаан, Хэл Шинжлэл, Дизайны салбар хуралдаанд оролцсон оюутнууд, шүүгч зохион байгуулагч нар ШУТИС-ийн Төв Номын Сангийн 4 давхар 405 тоот хурлын танхим

Байгалийн ухаан, экологийн салбар комиссын дарга:

О.Мөнхцэцэг /ГГТС-ийн Геологийн профессорын тэгүүлэх профессор, доктор/

Гишүүд:

Ч.Эрхэмбаяр МТС-ийн Эрдэм Шинжилгээ, Инноваци хариуцсан дэд захирал, доктор

Б.Сэр-Од /МС-ийн Эрдэм Шинжилгээ, Инноваци хариуцсан дэд захирал,доктор/ 

Р.Мижиддорж /УУИС-ийн экологи тогтвортой хөгжлийн төвийн дэд захирал, доктор, профессор/

Ц.Эрдэнэбат /МУИС-ийн ХХИС-ийн Шинэ Материалын Хими технологийн төв эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/.нар ажиллалаа.

Байгалийн ухаан, хэл шинжлэл, дизайны салбар хуралдаан ШУТИС-ийн 1-р байрны 2 давхар 203 тоот хурлын танхим

Шүүгчдийн үнэлгээгээр дараах оюутнууд шагналт байруудад шалгарлаа. Тус чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН банк оролцсоноор шагналын сан нэмэгдэж салбар хуралдаан тус бүр эхний гурван байр, тусгай байранд оюутнуудын илтгэл, бүтээлийг шалгаруулж шагнал, өргөмжлөл гардууллаа. 

Техник, технологийн салбар хуралдаанд 

I байр: УУИС-ийн магистр Н.Бямбанаран багшийн удирдсан “Нисгэгчгүй онгоцоор авсан зургаас гадаргуун тоон загвар үүсгэн овоолгын эзэлхүүн тооцох нь’’ сэдвээр УУИС-ийн ГДМЗ IV курсийн оюутан Б.Жавзандулам, Б.Оргил

II байр: ХИБС-ийн магистр А.Түвшинбаяр багшийн удирдсан “Талх чихэр гоймонгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж хичээлийг хөдөлгөөнт сургалтын програм болгон хөрвүүлэх туршилтын судалгаа’’ сэдвээр ХИБС-ийн ХСХС I курсийн оюутан Б.Тэргэл, Б.Болортуяа

III байр: МХТС-ийн дэд проф. Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан “Авто замын ачаалал хяналтын систем’’ МХТС-ийн ЕС IV курсийн оюутан Т.Тамир, Д.Содхүү

Тусгай байр: УУИС-ийн магистр Д.Далайцэцэг багшийн удирдсан “Ухаа худгийн ордын коксжих нүүрсний хүхрийн агуулгыг бууруулах технологийн горимын судалгаа’’ сэдвээр УУИС-ийн УУБ III курсийн оюутан Б.Отгонбаяр

Хvмvvнлэгийн ухаан, хэл шинжлэл, дизайны салбар хуралдаанд

I байр: МУИС-ийн док (Ph.D), проф. Ц.Шагдарсүрэн багшийн удирдсан “Угалзлан эвхэх ёсон” сэдвээр МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг судлалын III курсийн оюутан А. Мөнхсамбуу

II байр: ХБС-ийн магистр С.Уранбилэг багшийн удирдсан “Гидравлик экскаваторын операторын гарын авлагын орчуулга” сэдвээр ХБС-ийн ТМО III курсийн оюутан Б.Батзаяа

III байр: МУИС-ийн док (Ph.D), проф. Д. Бум-Очир багшийн удирдсан “Хогийн цэг дээрх “төргүйдсэн” нийгмийн бүлэг” сэдвээр МУИС-ийн НШУС-ийн НСА III курсийн оюутан Э. Золжаргал

Тусгай байр: ҮТДС-ийн магистр Л.Ишдорж багшийн удирдсан “Дугуй цахирын хадны олдвороос сэдэвлэсэн өдөр тутмын хувцасны коллекци боловсруулалт” сэдвээр ҮТДС-ийн ХЗЗБ III курсийн оюутан Х.Ганбаатар

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанд 

I байр:МТС-ийн магистр А.Солонго багшийн удирдсан “Согтуу өвсний алкалоидын судалгаа’’ сэдвээр МТС-ийн ХТ IV курсийн оюутан Б.Цагаанцэцэг  

II байр: МТС-ийн магистр Н.Чимэдцогзол багшийн удирдсан “Улаанбаатар хотын цацраг идэвхийг  зарим үнс болон орон байранд тодорхойлсон нь” сэдвээр МТС-ийн ҮОЗИ III курсийн оюутан В.Мөнхчимэг, ҮОЗИ IV курсийн оюутан Н.Оюундарь

III байр: ГГТС-ийн док (Ph.D), дэд.проф. С.Оюунгэрэл багшийн удирдсан “Цагаан-олом формацын оолитын хуримтлал” сэдвээр ГГТС-ийн Геологи IV курсийн оюутан Д.Мөнх-Эрдэнэ

Тусгай байр: УУИС-ийн магистр Б.Улаанбаатар багшийн удирдсан “Баруун нарангийн уурхайн хаалтын баримтлалын судалгаа’’ сэдвээр УУИС-ийн УУАТ IV курсийн оюутан  Б.Шижиртуяа, КТМС-ийн  ММ III курсийн оюутан Г.Мөнгөнцэцэг

Бүтээлийн үзэсгэлэн

I байр: “Wi-Light 1.0” бүтээлээр МХТС-ОХ-IV курсийн оюутан Н.Лхам, ХСХТ IV курсийн оюутан Ш.Ширчинсүрэн, Г.Нямдорж

II байр:“Хаягдал шил ашиглан хөөсөн шил гарган авах” бүтээлээр БИАС-ийн ББЭТ III курсийн оюутнууд Г.Хангай, Д.Золжаргал, С.Оюун-Эрдэнэ, Д.Булган, Л.Эрдэнэбаатар

III байр: “Хэлбэлзлийн давтамжаар сонсголыг дэмжих аппарат” бүтээлээр ЭХИС-ийн ЭТТАИ IV курсийн оюутан Б.Ренчинмядаг, Ц.Ууганбат

Тусгай байр : “Эрэгтэй,  эмэгтэйн  эсгий  дээл хантаазны хослол” бүтээлээр    ДаТС-ийн ОЗЗБ V курсийн оюутан А. Пүрэвсүрэн

Тусгай байр: “Бөмбөлөгт хошуутай өрмийн машин” бүтээлээр УУИС-ийн УУМТТ IV курсийн оюутнууд Б.Баасанбат, А.Бямбацогт, Б.Мөнх-Уул, Э.Тэмүүлэн тус тус шалгарсан.

Шагналын сан

I байр 600 000 төгрөг, өргөмжлөлийн хамт                                              

II байр 450 000 төгрөг, өргөмжлөлийн хамт          

III байр 300 000 төгрөг, өргөмжлөлийн хамт                      

Тусгай байр 150 000 төгрөг, өргөмжлөлийн хамт

 

 

 

Шагнал гардуулах ажиллагаа

Чуулганы хаалтын үйл ажиллагаанд шүүгчид, зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Цогзолмаа, “ХААН Банк Сан”-гийн менежер Ц.Энх-Өлзий, ОХҮА-ны дарга О.Халиун, Нийгмийн түншлэлийн албаны дарга А.Идэр, Оюутны холбооны тэргүүн Б.Мягмардорж болон Эрдэм шинжилгээ технологийн албаны менежер П.Галтчандмань нар оролцож байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулав. Зочин шүүгчээр ажилласан МУИС-ийн ХХИС-ийн Шинэ материалын хими технологийн төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор. Ц.Эрдэнэбат оюутнуудад баяр хүргэж үг хэллээ. Тус чуулганы шүүгчдийн зүгээс шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс тусгай байранд хоёр бүтээлийг шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.

Хэлэлцэгдсэн илтгэлүүдээр “Эрдэм шинжилгээний бичиг”-ийн тусгай дугаар хэвлэн оролцсон оюутнуудад олгох юм. Энэ жилээс шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцсон оюутнуудын бүтээлүүдийн танилцуулгыг схем, зурагтай нь эмхэтгэн хэвлэхээр болжээ.

А.Пүрэвсүрэн (ДаТС- ОБЗЗБ-V) “Буриад эрэгтэй эмэгтэй хосын дээл”

Б.Баасанбат, А.Бямбацогт, Б.Мөнх-Уул, Э.Тэмүүлэн (УУИС-УУМТТ-IV) “Бөмбөлөгт хошуутай өрмийн машин”

Н.Лхам, Ш.Ширчинсүрэн, Г.Нямдорж (МХТС-ОХ-IV*, ХСХТ-IV**) Wi-Light 1.0

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит  “Эрдмийн XIII Чуулган”-д шалгарсан оюутнууд, шүүгч, ХААН Банк сангийн төлөөлөл, зохион байгуулагч нарын хамт

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит  “Эрдмийн XIII Чуулган”-ы Ерөнхий ивээн тэтгэгчээр бидэнтэй хамтран ажилласан “ХААН Банк Сан” болон шүүгчээр ажилласан эрдэмтэн багш нартаа гүнээ талархал илэрхийлье.

Чуулганд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС