ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Must cup - 2013” ШУТИС-ийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-05-14 12:35:07

Must cup - 2013” ШУТИС-ийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах

тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Тус тэмцээн нь 2013 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Ерөнхий БоловсрОлын 96-р сургуулийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө. Багууд 4-н зоонд хуваагдаж 2 өдрийн турш хүчтэй өрсөлдсөний эцэст тоглолтын дүн гарлаа. Тэмцээний байр эзэлсэн дүнг танилцуулбал:

I байр- Д.Төрбат ахлагчтай УУИС-ийн баг хамт олон

 

II байр- Э.Бямбасүрэн ахлагчтай БИАС-ийн баг хамт олон

 

III байр- Ш.Ганбаатар дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай ДаТС-ийн баг хамт олон.

 

IV байр- Э.Батболд ахлагчтай МИС-ийн баг хамт олон тус тус шалгарсан.

 

Мөн уг тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулсан. Үүнд:

Шилдэг довтлогчоор- УУИС-ийн У.Эрдэнэхуяг

Шилдэг хамгаалагчаар- УУИС-ийн Д.Төрбат

 

Шилдэг хаалгачаар- ДаТС-ийн Х.Барсболд нар шалгарсан.