ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Их завсарлага” 2013 санхүүгийн өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Нийтлэгдсэн: 2013-05-15 22:06:43

ШУТИС-ийн оюутны холбоо Голомт банктай хамтарсан оюутны санхүүгийн өдөрлөг 2013 оны 5-р сарын 9-нд 1100-1230 цагийн хооронд урлаг зааланд 1230-аас 1600 хүртэл задгай талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөгийн хүрээнд:

  • Тэтгэлэгтэй “Их завсарлага” сэтгүүл
  • 7-н орны соёлын өдөрлөг
  • “Flash mob”
  • Гала тоглолтын шилдэг үзүүлбэрүүд дахин тайзнаа тавигдсан.

Өдөрлөгийн үеийн зургуудийг Facebook дахь “Мэдээлэл сурталчилгааны алба” page-ээс үзнэ үү.