ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“High Tech” клубээс зохиогддог автомат роботын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Нийтлэгдсэн: 2013-05-26 17:23:30

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс жил бүр зохиогддог автомат роботын тэмцээн нь 2013.05.21-нд МХТС дээр мэргэжлийн их дээд сургуулиудын дунд анх удаагаа зохиогдлоо.

 

Тус тэмцээнд ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн 5-н сургуулийн 13-н баг автомат роботын тэмцээний 2 төрөлд хурд  хүч, авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.

Тэмцээний шулуун замын төрөлд:

  • Нэгдүгээр байр   -  ШУТИС-Механик Инженерийн Сургуулийн “Promech 1” баг
  • Хоёрдугаар байр -  ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “Telecom Mongolia” баг
  • Гуравдугаар байр- ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “Цагаан соёот” баг

Бартаат замын төрөлд:

  • Нэгдүгээр байр   - Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Wall E” баг
  • Хоёрдугаар байр - ШУТИС-Механик Инженерийн Сургуулийн “Promech 2” баг
  • Гуравдугаар байр - ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн “TM - 2” баг

Тусгай байр:

  • Шилдэг дизайнтай робот:  ШУТИС-Үйлдвэр Технологи, Дизайны Сургуулийн “G-Mouse” баг
  • Найдвартай ажиллагаатай робот: ШУТИС-Механик Инженерийн Сургуулийн “Promech 2” багууд тус тус шалгарлаа.

 

МХТС –ийн  “High Tech” клуб нь тус тэмцээнийг 2009 оноос хойш сургуулийнхаа хэмжээнд  амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн тэмцээний дүрэмд робот нь урьдчилан төлөвлөгдсөн бартаат болон шулуун замуудыг богино хугацаанд туулах зорилготойгоор зохион бүтээгдсэн.

 

Тэмцээнд  оролцсон оюутнууддаа баяр хүргээд цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.