ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэлийн зарлал

Нийтлэгдсэн: 2013-08-23 03:14:39

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл байрны засварын улмаас хойшлогдон 2013 оны 8 дугаар сарын 30, 31 болон 9 дүгээр сарын 01-нд харъяалагдах байр тус бүрт явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеээр очиж бүртгүүлнэ үү.


Оюутны байранд оюутан бүртгэх зохион байгуулалт:

            1. 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр I курсын оюутнуудыг

            2. 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр II болон III курсын оюутнуудыг

            3. 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр IV курсын оюутнуудыг

Бүрдүүлэх материал: 

1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл

2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар эх, хувийн хамт

3. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

4. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

5. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/

6. Цахим үнэмлэх, баталгаажуулсан хуулбар

7. Өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй оюутан баг, хорооны тодорхойлолт

8. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас /Зөвхөн ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн байх бөгөөд шинэ элсэгчээс бусад оюутнууд үзлэгт мөнгөн хураамж төлөхгүй/

 9. ДОХ-ын шинжилгээний бичиг

10. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авхуулсан ижил байх/

Оюутны байруудад харъяалах сургуулиудын харъяалал, байрлал

Д/д

Оюутны байр

Оюутны байрны байршил

Харъяалагдах сургуулиуд

1.

I байр

Дашчойлин хийдийн зүүн талд

ҮТДС, МТС, МС, ХБС, ХИБС

2.

II байр

Арслантай гүүрний замын урд талын оюутны хотхонд

БИАС, УУИС, ГГТС, НТС

3.

III байр

КТМС-ийн баруун урд талд

КТМС, ЭХИС, УУИС

4.

IV байр

МХТС-ийн баруун урд талд

МХТС, ЭХИС

5.

V байр

МИС-ийн урд талд

МИС, ГГТС, УУИС, ХИБС

 

ШУТИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО

ОЮУТНЫ ХӨГЖИЛҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА