ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Дэлхийн залуу удирдагч нар чууллаа

Нийтлэгдсэн: 2013-09-11 18:25:06

 

Дэлхийн залуу удирдагч нар чууллаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан, НҮБ-ийн Залуучуудын Хорооны гишүүн С.Ууганбаяр Америкийн Нэгдсэн Улсад 8-р сарын 20-оос 8-р сарын 29-ны хооронд болсон  “Дэлхийн залуу удирдагч нарын чуулга”-д  улсаа төөлөн амжилттай оролцож “Global Ambassador” боллоо.

 

Энэхүү чуулган нь Нью Йорк, Филаделфи, Вашингтон Д.С  хотуудад зохион байгуулагдсан буюу  НҮБ-ийн төв оффисын  Форумд 72 орны 600 гаруй залуу удирдагч нар оролцлоо. Дэлхийн банкнаас  мэдээллэж байгаагаар 2012 онд 12-24 насныхан 18% байсан бол 2040 онд 28% болж өснө гэлээ.Ноён Алхендави хэлснээр өнөөдөр дэлхийд 1.8 тэрбум залуус байгаа ба энэ нь хүн амын ихэнх хувийг эзэлж байн гэж тэмдэглэлээ.  Дараагийн 15 жилд 425 сая ажлын байр шинээр бий болгох шаардлагатай иймд бизнес эрэхлэлтийг НҮБ, Засгийн газрууд дэмжиж, хувийн хэвшлийхэнтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж уриалав.

 

“Бизнес эрхлэл ба үйчлэл” сэдвээр Вашингтон Д.С дахь Дэхийн банк  дээр хуралдсан ба Дэлхийн банкны  захирал хатагтай Сри Мулани Индравати өнөө үед залуусын оролцоо чухлаас гадна сайн удирдагч хэрэгтэй. “Удирдагч  бүргэд  шиг нисэх ёстой”. Хэрвээ чи нугас болохыг хүсэж байвал бусадтай хамт цагийг өнгөрөөхөд. Сайн дурын ажил бол сайн засаглалын зүрх ба ардчилсан нийгмийн салашгүй хэсэг юм гэлээ.

 

АНУ-ын Конгрессийн ордонд хуралдсан форум дээр  Мартин Льютер Кингийн удирдлагаас хэрхэн суралцах талаар Угандагийн  парламентын гишүүн ярьж оролцогчид өөрсдийн туршлага, өв соёл, оюуны үнэт зүйлээсээ хуваалцаж илтгэл  тавьлаа.


Оюутан С.Ууганбаяр АНУ-ын конгрессийн гишүүн Ноён Баттерфиелд хамт

Америкийн эрхчєлєєний тєлєє тэмцэгч, арьсныvзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн Вашингтонхотын Lincoln Memorial дээрээс 200,000 хүнд  тавьсан илтгэлийн 50 жилийн ойн баярыг 2013 оны 08 сарын 28-нд дэхийн залуу уридагч нарын чуулганы оролцогчид хамтдаа тэмдэглэсэн ба АНУ ерөнхийлөгч Барак Обама илтгэл тавьсан.  Илтгэлийн дэлгэрэнгүйг дараах цахим хаягаар үзнэ үү.

http://www.whitehouse.gov/photos-and-video/video/2013/08/28/president-obama-marks-50th-anniversary-march-washington