ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Төлбөрийн үндэслэлгүй нэмэгдлийн эсрэг тэмцлийн жагсаалын тайлбар

Нийтлэгдсэн: 2013-09-12 00:32:13

Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. /тайлбар/ ...Төлбөрийн үндэслэлгүй нэмэгдлийн эсрэг тэмцлийн жагсаалын хэлбэрээ өнгөрсөн мягмар, лхагва, пүрэв гарагт өрнүүлсэн. Баасан гарагт бид бүгд сургууль дээр ирээгүйг багагүй оюутнууд анзаарсан байх, мөн баасан гарагт суулт хийнэ ч гэж хэлээгүй бөгөөд харин энэ хагассайн, бүтэнсайнд л суулт хийх тухай facebook-ээр зарласан. Харин бид нарын ирээгүй энэ баасан гарагт цаасанд боосон чулуу захиргаалуугаа шидсэн болгож харагдуулсан нь хэн ч сонсоход үнэмшмээргүй худал үг байсан. ...2-т гэвэл гүйцэт судлаад үзвэл буюу баримт нотолгоогоороо манай Оюутны Холбоо 2 ч нэрээр бүртгэлтэй байгаа: 1 нь ШУТИС-ийн Оюутны Холбоо, нөгөө нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбоо гэж байгааг улсын бүртгэлээс шүүж болно. Энэ асуудал нэгэнт хөндөгдсөнийх бүртгэлээ нэг тийшээ болгох ёстойг сануулсан олзуурхууштай зүйл боллоо. ...3-т тамга уг нь миний мэдэхийн бөөрөнхий байж байгаад дөрвөлжин л болсон байгаа эсвэл Оюутны Зөвлөлийн тамга солигдсоныг Оюутны Холбоотой нийлүүлээд яриад байгаа юм болов уу? Оюутны Зөвлөлүүд тамгатай байж байгаад дардастай болсон л доо. Оюутны Зөвлөлүүд, гүйцэтгэх хороо, клубүүд, хяналтын хороо гэсэн бүрэлдэхүүн нийлээд Оюутны Холоо болдогыг анхаарах хэрэгтэй. ...4-т гэвэл би өөрийгөө ТУЗ-д оруулъя гэж нэг үг хэлээгүйг тэмцлийн үйл явцыг анхаарч байсан оюутнууд мэдэж байгаа, би Оюутны Холбооны тэргүүнийг буюу хамт олноор сонгогдсон төлөөллийг л оруулах хэрэгтэй гэж хэлж байгаа, энэ нь ч үндэслэлгүй биш боловсролын тухай хуулин дээр хамт олны хурлаар сонгогдох ёстой гэсэн байдаг харин ШУТИС-ийн үндсэн дүрмэн дээр ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн гэсэн байсан. Тэгээд ч тэргүүнийг оруулна гэдэг нь би одоо 10-н сард ажлаа өгөөд явахаар дараагийнх нь тэргүүн нь нөхөөд л орно, би гэдэг хүн тэнд байгаад байна гэсэн үг биш, тэгэхээр Мягмардоржийг ТУЗ-д оруул гэсэн байлаа ч энэ нь хувийн ашиг сонирхлыг илүүд үзлээ гэж дайрах ямар ч үндэслэл болж чадахгүй, ажлаа өгөөл дараагийхаар солигдоно гэдгийг дахин дахин хэлэх байна. ...5-т тийм 180н сая маяын төсвийн тухай би л сонсож байгаагүйн байна, манайх бусад Оюутны Холбоонуудаас хамгийн их төсөвтэй нь үнэн гэхдээ 100н сая хүрдэггүй 80-90н сая байдаг. Энэ мөнгийг зөвхөн Оюутны Холбоо зарцуулдаг биш л дээ, оюутны үйл ажиллагаанд ШУТИС ийм мөнгийг төсөвлөдөг гэсэн үг. Бидний мэдэх соёмбо, багшийн туслах, speaking club, sys co tech гэх мэт клубүүдэд мөн тэмцээн уралдаанууд, үйл ажиллагаанууд, гадагшаа оюутнууд тэмцээнд явах гээд л бүх зүйлийн төсөв нийлээд ийм байгаа. Жишээ нь гэхэд манай аэробикийнхэн энэ зун дэлхийн тоглолтонд явахад 10-н сая төгрөгийг энэ мөнгөнөөс өгсөн байх жишээтэй. Гэхдээ энэ оюутны үйл ажиллагааны мөнгөнөөс Оюутны Холбоо ч бай хэн ч бай нэг ч төгрөг бэлнээр авдаггүйг анхаарах хэрэгтэй. Бүх мөнгө данснаас дансны хооронд шилждэг, бүр шагналын мөнгө хүртэл орох гэж яаж зовдгыг мэдэх оюутан байгаа л байх. Хүсвэл хэзээ ч аудит байна уу мэргэжлийн хяналт байна уу ямар ч шалгалт оруулж болно. 1 үйл ажиллагааны төсөв гэхэд л сар шахуу 5-аас 6-н хүнээр дамжин шалгагдаж төсөв гарах ажил ямар хэцүү байдгыг төсөв гаргаж үйл ажиллагаа хийж байсан оюутнууд мэдэх байх. Харин манай Оюутны Холбоо Юнескогоос 1 сая /ЭШБХ, Хаан банкнаас 4 сая /Эрдмийн чуулган/, Мобикомоос 1 сая /танилцах өдөрлөг/ гээд нийт 6'000'000 төгрөгийн ивээн тэтгэлэг гаднаас олж оюутнуудаа шагнасан амжилттай байгаа шүү. Харин арай надад 90н сая гэчээд 180-aaс үлдсэн 90-н саяыг нь өөрсдөө аваад байдаг юм биш байгаа, шалгах хэрэгтэйг надад анхааруулж өглөө, нэг дэх өдөр шалганаа. Төгсгөлд нь хэлэхэд хэвлэлийн бага хурал хийх 150 000 төгрөг, дээр нь хэрвээ та NBS үзсэн бол тэд нар хэлэхдээ манайхаар гаргахын тулд 300 000г өгч байгаа захиалгат нэврүүлэг гэж байсан энэ нь миний мэдэж байгаагаар гэхэд л 450 000 төгрөг зарлагадсан байна. Яагаад ийм их мөнгө үрж энэ бага хурлыг зарласан юм бол бид нар нээрээ буруу зүйл хийгээд байгаа юм болов уу? гэж эргэлзэх гэтэл энэ олон худал зүйлийг ярьсанд гайхаад бас дараа нь ШУТИС-ийн эдийн засаг, хөгжлийн проректортой уулзахад яг энэ дээрх зүйлсийг ав адилхан ярьсан нь /video болон record хийсэн байгаа/ эвгүй сэтгэгдэл төрүүлээд л байгаам. Гол зүйлээ энд дурдахад ШУТИС-ийн Оюутны Холбоо өнгөрсөн 14-н жилдээ нэгэн удаа ч болов намтай холбогдож байгаагүйг мэдэх байх гэж итгэж байна, би ч мөн ажилласан хугацаандаа аль ч намын хүмүүсд уучлаарай л гэж хэлдэг байсан. Зорьсон ажлын үр дүнд тийм ч сэтгэл хангалуун бус байгаагаа бас хэлэх хэрэгтэй биз, бага зэрэг харамсмаар. Ямар ч байсан 14 хоногоос сарын дотор тэгээд засварлаж сайжруулахыг нь харъя. Аюулгүй байдлаа, ирээдүйгээ, сургуулиа бас тэмцэлд оролцож байгаа оюутнуудынхаа хичээлийг, тэдний гэр бүлийнхний сэтгэл санааны тайван байдал, аюулгүй байдал гээд их олон зүйл сэтгэл хангалуун бус хирнээ зогсооход нөлөөлж байна. Гэхдээ бас муугүй үр дүн, бид дуугүй байсан бол бахь байдгаараа л байх байсныг олон өдөр орилж суусан оюутнууд нь биеэрээ, биднийг дэмжиж байсан оюутнууд сэтгэлээрээ мэдэрсэн, тэднээр бахархаж байгаа. Ил гараад нэг ч удаа уулзаагүй хирнээ далдуур ийм юм хийгээд явж байгаа удирдлагууд болон бусад хүмүүст л жоохон гайхширал төрж, урам хугарч, хардах шиг... Гэхдээ тэд хугацаандаа амлалтаа биелүүлэхгүй байвал мөн оюутнуудаас гомдол санал ирсээр л байвал бид энэ асуудлыг дахин хөндөхөөс айхгүй, ичихгүй, эмээхгүй гэдгийг оюутан та ойлгосон гэж итгэж байна. Мөн шантарч мэлзсэн, урваж шарвасан оюутны төлөөлөл болж чадаагүй Оюутны Зөвлөлийн 7-н даргад арга хэмжээ авах эсэхийг хурлаар хэлэлцэн, оюутнуудын санал бодлыг харгалзан шийдвэр гаргах болно. Манай оюутнууд нэгдвэл нэгдэж чаддаг, зоригтой шударга гэдгийг харуулж олон хүний нүдийг нээж шударга бус үйлтэй нөхдөд цочроо өгч чадсан гэж оюутнууд бид итгэж байгаа. БИД ЗӨВ ЗҮЙЛ ДЭЭР ЗӨВ НЭГДЭЖ ЧАДВАЛ БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ХАМГИЙН ХҮЧТЭЙ!