ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Мiss Mongolia -2013 оны ялагчаар ШУТИС-ийн оюутан тодорлоо

Нийтлэгдсэн: 2013-09-25 12:13:22

Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодорлоо.

   Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдөсөнөөс "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

    Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөлөө. Сонирхуулахад “Miss Mongolia 2013” тэмцээн нь тун удахгүй МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.

Н.Анугийн товч танилцуулга:
Намшир овогтой Ану 22 настай
ШУТИС-ҮТДС төгссөн
Усанд сэлэх шүлэг бичих аялах дуртай
Англи хэлтэй
Өндөр: 178
Биеийн харьцаа: 88-60-90

 

"Miss Mongolia-2013" тэмцээний шилдэг оролцогч Б.Номин-Эрдэнэ


  Бат-Эрдэнэ овогтой Номин-Эрдэнэ одоо 20 настай, ШУТИС-ын ГГТС-ын Гидрогеологийн 4 курсын оюутан. Монгол модель агентлагт 3 дахь жилдээ гэрээтээр ажиллаж байгаа.

Ирээдүйн зорилго нь мэргэжилээрээ сайн сурч дэлхийн хүн амд төдийгүй Монгол улсад тулгамдаад байгаа цэвэр усны нөөц баялагийг хамгаалах тухай асуудалд өөрийн хувь нэмэрийг оруулах.

Биеийн өндөр- 182
Биеийн жин- 58
Биеийн харьцаа- 86*60*90

Амжилтууд:

2011 оны “Face of Mongolia” тэмцээний тэргүүн байр, Фото мисс.
2013 оны “Mod art” тэмцээний шилдэг загвар өмсөгч  
2012 оны onii “Asian new face model awards” тэмцээний шилдэг оролцогч.

























 

"Miss Mongolia-2013" тэмцээний шилдэг оролцогч Д.Мөнххүслэн


Даваахүү овогтой Мөнххүслэн
18 настай
Биеийн харьцаа 86-64-94
Өндөр 175.
ШУТИС-ҮТДС сурдаг “Эра модель” агентлагт загвар өмсдөг. Эра төвийн “New face 2012” уралдааны шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан. Зураг зурах, дуулах, шүлэг бичих дуртай . Ирээдүйд мэргэжлээрээ сайн сурч өөрийн гэсэн нэрийн брендтэй болох. Мөн эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд зориулсан төрийн бус байгууллагтай болж олон хүүхдүүдэд туслаж амьдрах чин хүсэлтэй.

 photo 1289869_319003831577156_1333358471_n_zps862c2990.jpg  photo 1305360_319003844910488_506550570_n_zpsaaeee1df.jpg  photo 1289861_319003828243823_2882172_n_zpsf4a45785.jpg  photo 1278494_319003851577154_1559174659_n_zpsa660c21b.jpg  photo 1174475_319003841577155_1204147132_n_zps4041ce20.jpg  photo 1241143_319003834910489_2093644077_n_zpse3f7fd16.jpg  photo 1173902_579808095409846_1948786528_n_zpsa5ae98e3.jpg  photo 954370_319003848243821_2131658447_n_zps60607829.jpg  photo 1174440_319003838243822_650044581_n_zps1f4d34a5.jpg  photo 1236294_319615434849414_1667312883_n_zps4dfb2787.jpg  photo retouched2_zpsf9e9c3e5.jpg

Эх сурвалж: dorgio.mn