ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

2014-2015оны хичээлийн жилийн ШУТИС-ийн "Элсэгчдийн Аварга" шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо.

Нийтлэгдсэн: 2014-10-20 16:24:46

2014.10.18/19ны өдрүүдэд 2014-2015оны ШУТИС-ийн "Элсэгчдийн Аварга" шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Эрэгтэй төрөлд нийт 8н баг оролцсоноос

1р байранд - Эрчим Хүчний Сургууль

2р байранд - Барилга Архитектурын Сургууль

3р байранд - Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
Эмэгтэй төрөлд нийт 5н баг оролцсоноос

1р байранд - Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль

2р байранд - Мэдээлэл Холбоо, Технологийн Сургууль

3р байранд - Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиуд тус тус шалгарлаа.

 

Тэргүүн байр, алтан медалийн эзэд Эрчим Хүчний Сургууль

Дэд байр, мөнгөн медалийн эзэд Барилга Архитектурын Сургууль

Гутгаар байр, хүрэл медалийн эзэд Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль

Тэргүүн байр, алтан медалийн эзэд Бизнес, Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль

Дэд байр, мөнгөн медалийн эзэд Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль

Гутгаар байр, хүрэл медалийн эзэд Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль