ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Далайд гарцтай Монгол орон ба Мэдээллийн Технологи

Нийтлэгдсэн: 2014-10-20 22:26:04

Далайд гарцтай Монгол орон ба Мэдээллийн Технологи

10-р сарын 22ны өдрийн 16 цагт ШУТИС-н хурлын танхимд “Далайд гарцтай монгол орон ба мэдээллийн технологи” гэсэн сэдвээр лекц тавигдана. Энэ нь Эрдэмтдийн лекцийн 2 дахь үйл ажиллагаа бөгөөд нь семинар нь IT паркад тусгай кабинетэд явагдах болно. Мэдээллийн технологийг хэрхэн ашиглах, бид үүнийг ашигласнаар хэрхэн дэлхийтэй холбогдож чадах вэ? Мэдээлэл холбооны их далайд монгол гарцаа олсон, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар их сонирхолтой лекц болох болно. Энэхүү лекцээс шалгарсан 100 оюутан дараагийн шатны семинарт сууж мэдээлэл технологийн талаар төсөлд хамрагдах боломжтой.

Жич: Түрүүлж ирсэн 100 оюутанд үдийн цай үнэгүй.

 

Эрдэм шинжилгээ, Технологийн Алба