ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"Дэвжээ" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтлэгдсэн: 2014-11-19 00:56:14

"Дэвжээ" тэмцээн


Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбооны Оюутны Байр Хөгжил Хариуцсан Албанаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Дэвжээ" тэмцээн "Багшийн нүдээр оюутнууд" сэдэвтэйгээр 2014оны 11р сарын 16ны өдөр Урлаг зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Дэвжээ тэмцээнд Дотуур байраа төлөөлж тус бүр 8-12 оюутан оролцож, 4н үе шаттайгаар хоорондоо өрсөлдлөө.

1.Мэндчилгээ 

2.Гэрийн даалгавар /Багшийн нүдээр оюутнууд/

3.Хамтлаг дуу

4.Чөлөөт сэтгэлгээ гэсэн төрөлүүдээр оюутан залуус маань өрсөлдлөө.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:     ZALUU.COM-ийн захирал Г.Дэлгэрцогт

                                         "Хүслэн" Продакшин захирал, найруулагч Б.Энх-Эрдэнэ

                                         Бүжигчин Э.Наран-Эрдэнэ

 

Бүтэн өдрийн турш энэхүү тэмцээн маань явагдсаны эцэст үеийнхээ оюутан залуусаас авхаалж самбаа, мэдлэг чадвараараа илүүрхэж чадсан ШУТИС-ийн 3р дотуур байрны "8-н сүүлт үнэг" багийн хамт олон маань Тэргүүн байрын эздээр шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

1-р Дотуур байр    "VIP"

3-р Дотуур байр    "8-н сүүлт үнэг"

4-р Дотуур байр    "Үргээлэг"

5-р Дотуур байр    "Хакунаматата"

Нийт оролцсон оюутан залуучуудаа бүгдэд нь сурлага хөдөлмөрийн амжилтыг хүсэе.