ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ТУЗ-ийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн удирдлагууд оюутнуудтай уулзана

Нийтлэгдсэн: 2013-08-26 19:37:25

2013 оны 08-р сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Оюутны Холбооноос ШУТИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү-д хаяглан ШУТИС-ийн оюутнууд, тэдгээрийн төлөөлөлтэй 2013 оны 08-р сарын 29-ний өдрийн 12:30 цагаас ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны 3-н давхарт уулзахыг хүссэн албан бичиг хүргүүллээ.

Иймд 2013-2014 оны хичээлийн жилийн 1 кредитийн үнэлгээний нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа оюутан бүрийг энэ өдөр, энэ цагт хүрэлцэн ирж удирдлагуудтай нүүр тулан уулзаж, бодит байдалтай танилцаж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхийг хүсэж байна.

 

Бид зөв зүйл дээр зөв нэгдэж чадвал бидний дуу хоолой хамгийн хүчтэй!

 

 

ШУТИС-ийн Оюутны Холбоо