ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн удирдлагууд хүнд суртал гаргалаа!

Нийтлэгдсэн: 2013-08-30 18:11:38

ШУТИС-ийн Оюутны Холбоо болон ШУТИС-ийн оюутнууд ТУЗ-ийн дарга Д.Одхүү болон сургуулийн захирал, дэд захиралуудаа төлбөрийн нэмэгдэл үндэслэл шалтгаануудыг тайлбарлах тухай шаардлагыг 2013 оны 08-р сарын 29-ний өдрийг товлон хүргүүлсэн. Харамсалтай нь Оюутны Хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т.Намнангаас хүргүүлсэн уулзах боломжгүй тухай мэдээлэл агуулсан албан бичиг тухайн өдрийн 12:00 цагт ирсэн бөгөөд оюутнуудыг үл хүндэтгэн, ойшоогоогүй байдал ахин гаргалаа. Энэ удаад ШУТИС-ийн оюутнууд, ШУТИС-ийн Оюутны Холбоо эцсийн шаардлагаа хүргүүлсэн бөгөөд энэ нь 2013 оны 09-р сарын 02-ний өдөр нийт оюутнууд, эцэг эхтэй нээлттэй уулзаж, нэмэлт тайлбар өгч, зөвчилцөлд хүрэхийг шаардсан албан бичиг бөгөөд "ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Д.Одхүү, ТУЗ-ийн гишүүд, Ректор болон проректоруудад" хэмээн хаяглан хүргүүлсэн юм. 

Иймд ШУТИС-ийн төлбөрийн нэмэгдлийн үндэслэл, шалтгаануудыг төлбөр нэмэх шийдвэр гаргасан хүмүүсийн амнаас сонсохыг хүссэн хүн бүрийг энэ өдөр хүрэлцэн ирэхийг уриалж байна.

 

 

Бид зөв зүйл дээр зөв нэгдэж чадвал бидний дуу хоолой хамгийн хүчтэй!