ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Их Дээд Сургуулийн Оюутнуудын дунд англи хэл дээр эссэ бичих уралдаан зарлаж байна.

Нийтлэгдсэн: 2014-11-19 14:09:00

Их Дээд Сургуулийн Оюутнуудын дунд англи хэл дээр эссэ бичих уралдаан зарлаж байна.

Зорилго: Их дээд сургуулийн оюутан залуусын Англи хэл сурах сонирхолыг нэмэгдүүлэх, тэдний найруулан бичих болон илтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Англи хэл дээр эссэ бичих уралдааныг зарлаж байна.

СЭДЭВ:

  • Ideas for developing Mongolia
  • Global issues of the 21st century
  • Modern teachers and students

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Уралдаанд ирүүлэх бүтээл доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Эссэ 1-2хуудсанд багтаан, эссэ бичлэгийн үндсэн шаардлагыг ханган бичсэн байх.
  • Компьютерийн бичиглэл "Times New Roman - 12" фонтоор шивсэн байх.
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургуулийн хаяг, овог нэр, буцах хаяг, и-майл хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ:

Шалгаруулалтыг 2үе шаттайгаар зохион явуулна.

1-р үе шат: Оюутнууд өөрсдийн бүтээлээ Enuke2010@yahoo.com хаягаар 2014.11.01-аас 2014.11.20-ийг хүртэлх хугацаанд багтаан ирүүлнэ. Материалыг уралдаан зохион байгуулах төв комисс хүлээн авч дүгнэн байр эзлүүлнэ.

2-р үе шат: 1р шатнаас шалгарсан эхний 10оюутан 2014.11.28нд МУИС-ОРХОН Сургууль дээр болох 2р шатны шалгаруулалтанд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцоно. Оролцогчид эссэ бичих болон урнаар илтгэх чадвар эзэмшүүлэх 8цагийн сургалтанд хамрагдаж эссэ бичлэг, илтгэх чадвараар өрсөлдөнө.

Уралдаанд шалгарсан бүтээл болон илтгэгчийг 3байр эзлүүлэн шагнана. Үүнд:

1р байр Өргөмжлөл, 150000төгрөг, ном сурах бичиг

2р байр Өргөмжлөл, 120000төгрөг, ном сурах бичиг

3р байр Өргөмжлөл, 90000төгрөг, ном сурах бичиг

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МУИС-ОРХОН Сургуулийн Англи Хэл Заах Аргазүйн Тэнхми

ЛАВЛАХ УТАС: 99065829, 94354187

Дэлгэрэнгүй мэдээллийг: /www.muis.os.edu.mn/