ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Монгол уламжлал” сэдэвт лекц

Нийтлэгдсэн: 2013-02-20 13:52:09

ШУТИС-ийн Оюутны хөдөлмөрийн бирж нь оюутны холбоо Хүний нөөц менежментийн албатай хамтран долоо хоног бүрийн лхагва гарагийн 6-р пар буюу 16:20-17:50 цагт оюутнуудад мэдлэг мэдээлэл олгох зорилготой лекцийг тогтмол явуулах тул оюутнууд та бүхэн хүрэлцэн ирж хамрагдаарай. Бид та бүхэнд байнга сонирхолтой лекц уншуулж байх болно. 

Энэ удаад Хэлний Боловсролын Сургуультай хамтран “Монгол уламжлал” сэдэвт лекцийг зохион байгуулж байна. Лекцийг ХБС-ийн багш доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа уншина. 

Лекц: 2013 оны 2-р сарын 20-ны  16:20цагаас 

Хаана: ШУТИС-ийн хичээлийн I байр Хурлын танхимд

Лекцэнд хамрагдсанаар олон талын өргөн мэдлэгийг олж аваад зогсохгүй хөгжөөнт тэмцээнд оролцож болно.


Танд сурлагын өндөр амжилт хүсье.