ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014

Нийтлэгдсэн: 2013-02-27 15:08:36
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  
Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага
1/ Бакалавр:
Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх. 
Хоёр. Бүртгэл
1/ Бакалавр:
Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж байгаа сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 40 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 25 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. 
-     Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-     Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-     Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;
-     Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-     Шалгалтын хураамж 5000 төгрөг.
1/ Бакалавр:
Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. 
Бичгэн шалгалтын дүн болон ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. 
Ярилцлагыг 2013 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. 

ЖИЧ: Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд дээр дурьдсан баримт бичгийг бүрдүүлж ГХХАГ-ын 1- 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Утас: 329081

 Дэлгэрэнгүйг http://www.meds.gov.mn/China20132014 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар