ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн оюутан таныг АИЕСЕК Монгол Олон улсын оюутны байгууллагын гишүүнчлэлийн бүртгэлд хамрагдахыг урьж байна.

Нийтлэгдсэн: 2013-03-05 09:50:14

АЕИСЕК МОНГОЛ

АИЕСЕК нь дэлхийн хамгийн том оюутны байгууллага бөгөөд энэ нь төрийн бус, ашгийн бус, шашины бус оюутнуудаар удирдуулсан олон улсын томоохон биеэ даасан байгууллага билээ. Дэлхийн 113 орнуудад  ойролцоогоор 86000 гишүүдтэйгээр үйл ажиллагааагаа явуулдаг. АИЕСЕК Монгол нь 2009 онд  АНУ-ын Yale-ийн Их сургуулийн 5 оюутнуудын санаачлагатайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд  өдгөө 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. АИЕСЕК Монгол оюутны байгууллагийн   гол зорилго нь  оюутан залууст өөрсдийн манлайлах авъяас чадварыг нээн, түүнийгээ хөгжүүлж, амьдарч буй нийгэмдээ нөлөөлөх, олон улсын тавцанд өрсөлдөхүйц нэр хүндтэй болох зэрэг боломжуудыг олгох юм. АИЕСЕК Монгол нь оюутан залууст зориулсан дараах хөтөлбөрүүдийг жил бүр уламжлал болгон  явуулдаг.

  • Оюутан солилцооны хөтөлбөр
  • “Манлайлагч” төслийн уралдаант хөтөлбөр
  • АИЕСЕК –ийн нэрэмжит олон улсын хурал (жилд 2 удаа)
  • “Залуучууд ба бизнес” &  “Залуучууд ба уул уурхай” форм
  •  АИЕСЕК Монгол Олон улсын оюутны байгууллагийн гишүүнчлэл элсүүлэлт г.м

Та бүхэн манай байгууллагийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
Facebook & Website –аас авч болно.

http://www.aiesec.org/

http://aiesec-num.com/

https://www.facebook.com/pages/AIESEC-Mongolia-NUM/476332402401858?ref=hl

Жич:  АИЕСЕК Монгол Олон улсын оюутны байгууллагын гишүүнчлэл элсүүлэлт нь яг одоо явагдаж байгаа тул та бүхэн маргааш буюу 2013 оны 3 дугаар сар 5 ны өдөр ШУТИС – ийн номын сангийн 1-р давхарт хүрэлцэн ирж идэвхитэй оролцоно уу.

Мөн бид энэ жилиийн Оюутан солилцооны хөтөлбөрийн тухай нээлттэй сургалт 2013 оны 3 дугаар сар 13 ны өдөр ШУТИС –ийн 1-р байрны Хурлын Танхимд зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн хүрэлцэн ирж идэвхитэй оролцоно уу.