ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014

Нийтлэгдсэн: 2013-03-05 14:45:04

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах магистр болон доктор оюутуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байна.


Энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс төр, хууль, түүх, нийгмийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр суралцах боломжтой юм байна. Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад насны хязгаар заасан /магистрын сургалтад 1983-01-01, докторын сургалтад 1978-01-01-нээс хойш төрсөн байх/ бөгөөд магистрын сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан бүртгүүлэх эрхтэй. 

Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr/en эсхүл www.trscholarships.org цахим хуудаснаас авна уу. Бүртгэлийг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дээрх онлайн хэлбэрээр хийх бөгөөд бүртгүүлэх заавар турк, англи хэл дээр байгаа болно.    

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах бакалавр оюутанд олгох тэтгэлгийн бүртгэл 2013 оны 5 дугаар сард эхлэх бөгөөд Туркийн талаас мэдээлэл ирмэгц бид цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх болно.  

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам